Даамын УАШТ эхэллээ
2014-03-29

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль эхэлж байна.

Тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Энэхүү тэмцээний медальт байранд шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Түүнчлэн эхний зургаан байрт орсон шатарчид  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш үргэлжилж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөнө.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин