МУГЖ Э.Амартүвшин Риголеттод хувирна
2014-03-29

 

Өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн  “Риголетто” дуурь амилна. В.Гюгогийн "Хааны зугаа цэнгэл" зохиолоос сэдэвлэсэн гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурь анх 1851 оны гуравдугаар сарын 11 -нд Венецийн театрын тайзнаа тоглогдсон түүхтэй.

 

Харин манай тайзнаа 1987 оны нэгдүгээр сарын 10-нд тогложээ. Энэ удаагийн тоглолтоор гол дүр Алиа салбадай Риголлеттог МУГЖ Э.Амартүвшин, Риголлеттогийн охин Жильдаг МУГЖ Ө.Уянга, Герцог Мантуанскийн дүрийг М.Даваадорж нар бүтээх юм байна. Дуурийг УГЗ ж.Бүрэнбэх удирдаж байгаа бол зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллажээ.

 

 Риголетто” дуурийн үйл явдал XVI зууны үеийн Италийн Мантуе хотод өрнөдөг ба Вангийн ордны алиа салбадай Риголеттогийн эмгэнэлт амьдралыг өгүүлнэ. Насаараа ордныхныг хөгжөөж багны ард амьдарсан өвгөн салбадай үнэт эрдэнэ болсон ганц охиныхоо төлөө бүхнийг хийдэг ч хайр сэтгэлийн өмнө сөхөрсөн охиноо атгаг санаа, хорон үйлийнхээ хариуд алдаж буйгаар дуурь төгсдөг байна.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
erde:
ene medee yamar hotsorch tavigdsan yum be. rigoletto ali turuu doloo honogt toglogdood ungursun shd.
2014-03-30