Дотоодын аюулгүй байдлын экс дарга авилгын хэргээр баригдав
2014-03-31

БНХАУ-ын Комминуст намын нөлөө бүхий хүмүүсийн нэг Дотоодын аюулгүй байдлын экс дарга Жоу Янгканг авилгын хэргээр цагдаагийнхан баривчилсан тухай “www.Theguardian.com” мэдээллээ. Цагдаагийнхан Жоу Янгканг болон түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг битүүмжилж 90 тэрбум юань буюу 14.5 тэрбум ам.долларын эд хөрөнгийг хураан авч, гэр бүлийн зургаан гишүүнд авилга авсан, нуусан гэх шалтгаанаар тус бүрт нь 10 жилийн ял ногдуулсан тухай ойрын эх сурвалж мэдээлжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлсэнээр “Жоу Янгкангийн хамаатан садан, туслах болон түүний авилгын хэрэгт оролцсон хүмүүст ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байгаа” гэв.

Прокуророос Жоу Янгкангийн хууль бусаар олсон их хэмжээний мөнгө нуудаг хоёр дансыг илрүүлж, Бээжин, Шанхай хотод байрладаг хувийн орон сууцуудыг битүүмжилж, улсын өмч болгосон гэжээ. Хураан авсан эд зүйлсэд 300 орчим орон сууц, эртний болон орчин үеийн уран зураг, гар урлал, алт, мөнгө, бэлэн мөнгө багтжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр “Хураан авсан зүйлст Комминуст намын  нөлөө бүхий гишүүдээс бэлэглэсэн архи, бэлэг дурсгалын зүйлсийг цагдаагийхан илэрүүлж, авилга өгсөн гишүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн” гэжээ.

“Шүүхээс Жоу Янгкант нэг сар гэрийн хорионд байх шийтгэл ноогдуулсан гэв. Тэрбээр 71 настай бөгөөд олон жил зүрх судасны өвчнөөр шаналж байгаа. Яаралтай эмчлүүлэх хэрэгтэй учир ийнхүү гэрийн хорионд оруулж, биеийг нь тэнхэрсний дараа ял ногдуулахаар болсон” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Тус улсын Ерөнхийлөгч Си Жинпин энэ оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан юм. Энэ оны эхэнд комминуст намын 30 гаруй гишүүнийг авилга авсан хэргээр намаасаа хөөсөн юм. Жоу Янгканг Комминуст намын ууган гишүүдийн нэг билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai avilgachidig uun shig ger buleer ni ylladag boliyo oyuntolgoig zarj avilga avsan s.bayr eeje aava bayrtsogtoos ehleed deer bga olon nuhudiig shorond hiigeed yahav buh hurungiig ulsin orlogo bolgoyo nuuts dansin ileruuleye ur udamaar ni dahij turiin alband ajillyylahgui huuliin zaalt gargah heregtei tegvel uls eh orno boddoggui amin huvia gedeg nuhud ym bodno uls oron ch hugjine
2014-03-31