Нийслэлийн иргэн аль ч дүүргээс газар сонгох эрхтэй
2014-04-01

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд  шинээр газар өмчлүүлэхээр болсон.Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг өнөөдрөөс онлайнаар хийнэ хэмээн мэдээлж байсан юм. Гэвч бүртгэл түр хугацаагаар хойшилжээ.

 5

Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Л. Баянбатаас тодрууллаа.

5

-Газар өмчлөлийн бүртгэл ямар шалтгаанаар хойшилсон бэ?

- 2014 онд иргэдэд олгох 52 байршилын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хараахан хийгдэж дуусаагүй учраас цахимаар хүлээж авах бүртгэлийн ажил түр хугацаагаар хойшлоод байна.

Ерөнхий төлөвлөгөөний газраас энэхүү төлөвлөгөөг хийж манайд өгөх ёстой. Тэр төлөвлөгөө нь ирсний дараа бид байгууллагын цахим хуудастаа байршуулж, өргөдөл авч эхэлнэ. Бид II улиралдаа багтаагаад цахим бүртгэлээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

5

- 52 байршилд хаана ямар газрууд багтсан бэ?

- Ерөнхийдөө байршилын эхний загвар байдлаар гарсан бүдүүвч зургийг www.umch.ub.gov.mn сайтаас харж болно. Чингэлтэй, Баянгол дүүрэгт өмчлүүлэх газар байхгүй. Өөрөөр хэлбэл энэ 2 дүүрэгт газрын нөөц дууссан гэсэн үг. Сүхбаатар дүүрэгт тоосгоны үйлдвэрийн ойролцоо нэг байршил, Улиастайн эцсээс хойшоо 15 байршил, Сонгинохайрхан дүүрэгт Эмээлт, хуучин хурганы аж ахуй, 61-ийн гарам, Шижрийн даваа, Тахилтад, Хан-Уул дүүрэгт Морингийн даваа, Өлзийт хороолол зэрэг байршилд иргэд газар өмчилж авах боломжтой байгаа.

6

-Хичнээн иргэнд газар өмчлүүлэх тооцоо гарсан бэ?

-Энэ жилийн хувьд 52 байршилд 15300 га газрыг иргэдэд өмчлүүлнэ. Тухайн газрын дэд бүтэц, зам, сургууль, цэцэрлэг үйлчилгээний төвүүд барих газрын хэмжээг нь тодорхойлоод 160 мянга орчим иргэнд газар өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан.

Ерөнхийдөө Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажил эхлээд 10 жил болж байна. Энэ хугацаанд 100 гаруй мянган иргэн газартай болсон. Цахим хэлбэрээр явагдах 160 мянган иргэнд газар өмчлүүлэх энэ ажлыг бид гурванхан жилийн дотор хийж дуусгана гэж төлөвлөөд байгаа. Ер нь нүсэр, том ажил гэдгийг иргэд маань бас ойлгох хэрэгтэй.

7

-Иргэн заавал өөрийн харьяа дүүрэгтээ газар сонгох ёстой юу?

-Нийслэлийн иргэн аль ч дүүргээс аль ч байршилд газар сонгох эрхтэй.

6

-Цахимаар өргөдөл авах нь хэр зөв зүйтэй шийдэл юм бол. Ямар ач холбогдолтой вэ?

-Өмнө нь дүүргийн газрын албадууд дээр маш их дараалал үүсч иргэдэд чирэгдэл учруулж бухимдуулах асуудал нэлээд гардаг. Энэ байдлыг халах зорилготой. Мөн  ямар нэг удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийн гар бие оролцох байдлыг халсан. Өөрөөр хэлбэл маш шударгаар газар өмчлөх ажлыг зохион байгуулах үүднээс цахим хэлбэрт шилжүүлсэн гэж хэлж болно.

7

-Иргэдийг бүртгэх цахим бүртгэлийн программ хийгдэж дууссан уу?

- Цахим бүртгэлийн программыг Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хийж дуусгаад албан ёсоор манайд хүлээлгэж өгсөн.

6

Б. Нямсүрэн

Shuud.mn
Сонин хачин
tlg_sh@yahoo.com:
hi humuusee odoo ene siteneegdeheer online aar orgodloo ogood l boloh ymu? yag yamar daraallaar yavj gazartai bolohiig haanaas medej boloh ve? horoon deer ch yumuu duureg deer ochihoor medeelel ogoh hun uneheer oldohguin
2014-04-02
solo:
160 myanga geheer busad ni yah yum bol
2014-04-02
холооооо:
хотоос холоо хөдөө жижигхээс сууринд захдуухан газар авах гэхээр иөгөхгүй юм яаж байгаам бол тэнд хэн ч газар булаацалдахгүй төвлөрөл явагдахгүй тийм л орчин байна ийм газарт зөвшөөрөл олговол хотоос гарах айл бага биш байна даа хотоо тйоруулаад л утааны үйлдвэрүүдээр хүрээлүүлээд байх юмаа
2014-04-01
догсом:
газрын хувьчлалаа түргэн шуурхай шударгаар явуулаарай. сугалах нь хамгийн шударга ажгуу.
2014-04-01
aav ni:
sain gazruudaa hamaatan sadanguuddaa huvaan bairshuulj baigaa tul tur hoishilsond hultsel uchii.
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
10 xoroolold toosgon grash:
10 xoroolold toosgon grash tvreeslvvlne udaan xugachaagaar utas 96636825
2014-04-01
zochin:
hoishlogdson gedgee ter site deere taviaach tgd! ter sited chin ymar ch medeelel alga humuus setgegdel deer urgudul bichjiishd orood haraach
2014-04-01