Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвийн 4 дүгээр багийн нутаг Ар булан гэдэг газар өнгөрсөн ням гаригт Дэлгэр мөрөнийн мөс цөмөрч С /7 настай, эмэгтэй/ осолдсон. Энэ тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж өнгөрсөн хоногт 250 метр мөсийг цоолж 35 цооног гарган эрлийн ажлыг явуулсан, эрэн хайх ажиллагааг өнөөдөр дахин зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Д.Цэцэг
Уншиж байна |