Хятадын экс генерал авилгын хэргээр баригдав
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин 2014 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлаж, комминуст намд авилга авсан ямар ч хүнийг гишүүн байхыг хориглосон билээ. Хэдхэн хоногийн өмнө тус намын нөлөө бүхий 10 гишүүн авилгын хэргээр 5-25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Өчигдөр тус намын хүндэт гишүүн 2005-2008 оны үед Хятадын ардын армийн генералаар ажиллаж байсан Гу Жуншаныг авилга авсан хэмээн буруутгаж, бүх хөрөнгийг нь улсын өмч болгон битүүмжилсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв.
Цагдаагийнхан Гу Жуншаныг 2006 онд төрийн албаны шалгалтад хөндлөнгөөс оролцож, авилга авсан хүмүүст өндөр оноо тавихыг шаардаж буй баримтыг олон нийтэд танилцуулсан байна. Тэрбээр төрийн албанд ороход оноо нь хүрээгүй хүмүүсээс 30-80 сая юанийг авч төрийн албанд тэнцүүлдэг байжээ. Мөн армийн нууцлалын зэрэгтэй материалыг задруулсан нь мөрдлөгийн явцад илэрч, мэдээлэл худалдан авсан этгээдүүдийг орон даяар хайж эхэлжээ. Гу Жуншанд авилга өгч тэнцсэн бүх төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, торгууль ноогдуулж эхэлсэн гэв. Гу Жуншаны Бээжин хотод байрладаг эртний загварын харшийг музейн зориулалтаар ашиглахаар болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ