Франц улс шинэ Ерөнхий сайдтай боллоо
2014-04-02

Францын Ерөнхийлөгч Францус Олланд Засгийн газраа огцруулж шинэ Ерөнхий сайдаар Мануэль Вальсийг томилсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улс эдийн засгаа дахин хөл дээр нь босгохын тулд нийгмийн халамжийн хавтгайрсан хөрөнгө оруулалтаа цэгцлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцлоод энэ үүргийг шинээр сонгогдсон Ерөнхий сайд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын тамаг тэмдгийг гардуулан өгсөн байна.

Мануэль Вальс 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, өмнөх Засгийн газарт дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч юм. Өдгөө 51 настай социалист намын гол лидерийн нэг тэрбээр хатуу чиг шугам баримталдагаараа алдаршсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин