Зам эвдэж байгаа барилгын компаниудад хариуцлага тооцно
2014-04-02

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 сарын 21-ний 191 дүгээр захирамжийн дагуу газар гэсэх 3 сарын 20-ноос 4 сарын 20, газар хөлдөх 10 сарын 20-ноос 11 сарын 20-ны хооронд хүнд даацын тээврийн хэрэгслийг хотын замын хөдөлгөөнд жингийн хязгаарлалттай оролцуулах зохицуулалттай юм. Тодруулбал, хоёр тэнхлэгтэй бол 18 тн, гурван тэнхлэгтэй бол 24 тн-оос хэтрэхийг хориглоно.

 

Гэтэл барилгын компаниуд хайрга шороо зөөхдөө даац хэтрүүлэн ачиж, энэ нь газар гэсч хөлдөх үед авто зам эвдэх гол шалтгаан болсоор байна. Өнөөдрийн байдлаар Гандийн гудамжинд 300 м.кв эвдрэл гарсныг 19 сая төгрөгөөр нөхөн засварлах шаардлагатай болоод байгаа юм. Түүнчлэн Их Монгол улсын гудамж, Тахилт Орбитын зам, Эмээлт орчмын авто замуудыг даац хэтрүүлж ачсан тээврийн хэрэгслүүд эвдсэн байдалтай байна.

 

Ихэвчлэн шөнийн цагаар хулгайн тээвэр хийж, камергүй замуудаар зорчин зам эвдэж байгаад Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тухайн хүнд даацын автомашинуудыг эзэмшиж, эсвэл түрээслэн тээвэр хийлгэж байгаа барилгын компаниудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулна. Хайрга шороо ачсан машинууд ямар нэгэн хаалт бүтээлэггүйгээр хотын замаар давхиж, зам дээр чулуу шороо асгаж байгаа нь мөн л зам эвдэх нэг шалтгаан болж байна.

 ,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
jolooch:
hooson tereg yawj bolohgyi yneheer laitai haralgan deer ni z tsagdaa nariin il dald awilga awah saihan bolomj!! yalanguya songino hairhan dyyrgiin z tsagdaagiin tasgiin ahmad monhbayar yamarch torguuliin barimtgyigeer tom teregnii jolooch nariig 30000 hyrtel togrogoor torgoj jinhene tsulaij baina da!!!!!!
2014-04-02
jolooch :
kompanii neriig helsen ch bolno stee
2014-04-02
jolooch:
tsagdaa nar uursdiin bolon tanil naiz nuhdiiinhuu mashiniig shunuur zygeer ybuulaaad bna stee huuli adilhan yilchlehgyi b na shunujin ybj bgaa
2014-04-02
zochin:
ene hujaa howoog yawuulahgui b.h heregtei!
2014-04-02