Хоёрхон тэрбумын гүүр барьж өгдөг хөгийн компаниуд
2014-04-03

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд 239 обьектын хөрөнгө оруулалтыг “0,0” дүнтэй баталсан. Өөрөөр хэлбэл, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан барилга байгууламжийг эргэн харж, нягтлахаар шийдэрлэсэн. Харин энэ дагуу явуулсан шалгалтын явцад судалгаа хийхэд 3-6 үргэлжилж байгаа болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр нь давхардуулан авсан компани нэлээд байжээ. Мөн үүнээс гадна ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байгаа нь өөрийн толгойд дээр оногдсон ажлаа ажил болгодоггүйн тод жишээ үүгээр илэрхий байна. Харин ажил хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй аж ахуйн нэгжид өгчихсөн бол өнөөдөр барилга нь сүндэрлээд дараагийн ажлаа хийх байсан байх. Тэгэхээр ажил хийдэг нэрийдлээр дундаас нь мөнгө зулгааж, түүгээрээ амьдрагсадыг төрөөс зайлуулж байгаа нь цагаа оносон гэхэд болно.

1

Харин эдгээр компани тендерт ялж, төсвийн хөрөнгөөр барьж байгаа обьектуудыг хэрхэн авлигажуулдаг вэ. Учир нь хэрхэн луйвардаж авдаг вэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татдаг. Гэхдээ тэдний луйвардах байдал нь цөөн хэдэн аргаар хэмжигдэж байх юм. Тухайлбал, зураг төсөвгүйгээр төсөл арга хэмжээг оруулаад хөрөнгө батлуулаг. Ингээд дараа нь байршлыг нь сольж тусгачихаад сум, аймгаа андуурч эндрүүдэг. Ёстой солиотой хүний үлгэр гэгчээр. Өөрөөр хэлбэл, Өмнөговьд барина гэж тусгасан ч үнэн хэрэгтээ Дундговьд барих барилга байх жишээтэй. Үүнээс гадна зориултыг нь өөрчилдөг. Мөн газрын асуудал нь шийдэгдээгүй маргаантай байх нь бий. Харин хамгийн ноцтой асуудал нь хэмжээг нь томруулж төлөвчихөөд явган хүний гүүрийг хөдөө орон нутагт 2.5 тэрбум төгрөгөөр барьчихдаг. Түүнчлэн хугацааг нь сунгаж сунжуурлахаас гадна гүйцэтгэгч нь тодорхойгүй, цаасан дээрх барилгад нэмж мөнгө өгдөг гээд тэдний долоон арга их нарийн байх жишээтэй. Ингээд улсын төсвийг шамшигдуулсан дараагийн тав компаны нь ажил гүйцэтгэсэн бодит байдал нь доорх маягаар үргэлжилдэг.

1

“Интерко инженеринг” ХХК /Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй ААН/ Баянзүрх дүүрэг. Сонсогч оюутны дотуур байрны гэрээний дүн 3.503.9 сая төгрөг, СХД-ийн сургуулийн барилгын гэрээг 1.529.0 сая төгрөг, нийт 5.032.9 сая төгрөг.

1

“Хөвсгөл геологи” ХХК /Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй ААН/ Хөвсгөл аймгийн бохир усны шугамын шинэчлэл, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл, Хан-Хэнтий чуулгын барилга зэргийн гэрээний  үнийн дүн 4.445.0 төгрөг.

1

“Бүтээлч шинэ сонголт” ХХК /Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй ААН/ 3 объектод 3.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Дорноговь аймгийн Айраг сумд Аврах гал унтараах ангийн барилга, Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн барилга, Өвөрхангай аймгийн Уянга сумын соёлын төвийн барилга 3.150.0 төгрөг.

1

ССАЖЯ захиалагч, гүйцэтгэгч тодорхойгүй.  /Захиалагч зургийн даалгаврыг иж бүрэн боловруулаагүй, барилга угсралтын үе шатны ажилд хяналт тавьж чадаагүй, нэмэлт ажил захиалснаас төсөвт өртөг нэмэгдсэн, үргэлжлүүлэх боломжгүй барилга байгууламж болсон. Дархан-Уул аймгийн Дархан суманд 2200 суудалтай спорт цогцолбор 2011 онд 11.052.9 сая төгрөгийн өртөгтэй батлагдаж байсан бол 2013 онд 21.495.9 сая төгрөг болж өссөн байна. Энэ нь ажлын зурагт тусгагдаагүй ажлууд нэмэгдсэн ба нийт ажлын төсөвт өртөг 10.443.0 сая төгрөгөөр нэмэгдэхээр болсон ч үргэлжүүлэх боломжгүй хэмээн дүгнэжээ.

1

“Гурван Тэс” ХХК /Захиалагч зургийн даалгаврыг иж бүрэн боловруулаагүй, барилга угсралтын үе шатны ажилд хяналт тавьж чадаагүй, нэмэлт ажил захиалснаас төсөвт өртөг нэмэгдсэн, үргэлжлүүлэх боломжгүй барилга байгууламж болсон/ Завхан аймгийн Улиастай сумын хөгжимт драмын театрын барилгын инженер геологийн дүгнэлтийг “Гурван тэс” компани гаргахдаа 3.5 метрийн гүнд хөрсний ус байна гэж тусгасан боловч, суурийн ажил эхлэх үед хөрсний ус 1.5 метрийн гүнээс гарч уг барилга байгууламжийг цаашид үргэжлүүлэх боломжгүй болжээ. Энэ мэтчилэн ард түмний зовлон дээр босгох тоглоомон байшингийн шоглоомон түүхийн нууц аудитын дүгнэлтээр нээгдэв. Тоглоом тоотой, 272 барилгаас 146-г нь сэргээн үргэлжлүүлж, үлдсэн  126 нь бүрмөсөн шоглоом болсон тул царцаах биш хөлдөөх, хохирлоо буцааж авахаар хайлуулах, худалдах санал дүгнэлт гарчээ. Хаврын чуулганд тоглоомон байшингийн түүх яригдана.

1

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Shuud.mn
Сонин хачин
газар зарна :
хуучин 22ийн товчоо өнгөрөөд баруун аймаг, дархан эрдэнэтрүү салдаг тойргоос урагшаа 1км яваад эрүүл тэгш 1га газар зарна. 96018572
2014-04-03