Обама шүүмжлэлд өртөв
Америкийн ард түмэн Ерөнхийлөгчөө олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчөө шүүмжлэх болсон гол шалтгаан нь өчигдөр Техас муж дахь “Fort Hood” цэргийн баазад буутай итгээд халдсаны улмаас дөрвөн цэрэг амиа алдсантай холбоотой аж. Уг үйл явдалтай холбогдуулж тэрбээр “Миний зүрх шархалж байна” байна хэмээн мэдэгдсэнийхээ дараа Бостон хотын удирдлагуудтай уулзсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч тун жаргалтай байсан бөгөөд Цагаан ордонд ирсэн зочидтойгоо зургаа татуулж, “Twitter” хуудаснаа “Жаргалтай байна. Өнөөдөр нар хурц байх чинь” хэмээн жиргэжээ.
Обамаг ийнхүү жиргэсний дараахан 1.3 сая хүн “Ерөнхийлөгчөө та яаж чадаж байна вэ. АНУ-ын Батлан хамгаалах яам, тусгаар тогтнол аюулд өртөөд байхад яаж инээж чадаж байна аа” гэж шүүмжилж, гомдож буйгаа илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ