Шилдэг оюутанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгоно
2014-04-04

 

Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУ-ы сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо.

Энэхүү тэтгэлэг нь бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, мэдлэг боловсрол, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилготой юм. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд тус тусын онцлог шалгуур үзүүлэлттэй байх аж.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болох 1 сая 200 мянган төгрөгийг 30, Ерөнхий сайдын нэрэмжит 1 сая төгрөгийн тэтгэлгийг 40 хүртэлх  суралцагчдад жилд хоёр удаа олгох юм байна.Тэтгэлэгт хамрагдагсдын бүрдүүлэх материал, шалгаруулах шат дамжлагыг цөөрүүлж тухайн сургуулийн оюутны холбоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эхлэх газарт шилдэг оюутны материалыг хүргүүлэхээр журамд тусгажээ.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
bayar:
elbegdorj, altantuya nar huviinhaa mongoor oyutanuudad tetgeleg olgoh yum uu.tegvel ch bolj bna shuu. tatvar tologchidiin mongoor bitgii show hiigeerei dee nohduud min.
2014-04-05
alag uzel:
gadaad ulsad chadlaaraa hicheegeed a unelgeetei yavj bgaa huuhduudiig uramshuulahguy yumuu.
2014-04-05
sanal:
mongold bish gadaadad surch bgaa huviihaa zardlaar surch bgaa oyutnuudad ogvol zugeersen. mongold bol ugasa showchin garuud bagsh naraa nairaal dun aviishd. tgd ch er n togsood yu l hiij shaliv gej. ih l bodoj neg gazar tseverlegch bolno biz
2014-04-04