Бүсээ чангалж, ходоодоо царцаа
2014-04-06

Малайзын онгоц олдсон гэнэ лээ... 4 сарын 1. Шинэ сарын эхлэл нэг иймэрхүү мэдээгээр дүүрэн байв. Инээдмийн баярын өдөр тохиосон дээр нь нартай сайхан өдрүүд үргэжилсэн гээд өнгөрсөн долоо хоног нэг л тийм  аядуухан байлаа. Нийгмийн амьдрал нэгэн хэвийн байсан бол улс төрийнх харин тийм байсангүй. Ээлж дараалсан донсолгоотой мэдээлэл дунд тайван байх аргагүй. Эдийн засаг хэвтэрт орох шахаж байгаа гэнэ. Сангийн сайд Ч.Улаан 11-11 төвд ажиллахдаа үүнийг дуулгав. Бүсээ чангалж, ходоодоо царцаах ёстой л гэнэ. Бас МАН-ынхан давхар дээлтнүүдийн эсрэг жагсаал хийхээ мэдэгдэв. Хилийн чанадад ч тайван байсангүй. Хоёр Солонгос харилцан буудалцаж, бас нэгэнд нь газар хөдлөв. Энэ мэтээр гадна дотногүй ширүүхэн байсан долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

аааа

Э.Эрдэнэжамъянд ял оноолоо

ааа

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс ял оноолоо. Түүний улс төрийн алба хаших эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй мөнгөөр торгох шийтгэлийг  оногдуулсан юм. АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хууль зүйн дэд сайдыг Интерполд захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн. Тиймээс Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн үзэж, ял оноожээ. Харин МАХН-ынхан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Хууль зүйн дэд сайдад оноосон шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдээлэв. Шүүхийн шийдвэрийг хаврын синдром хэмээн нэрлэсэн МАХН-ын удирдлага Э.Эрдэнэжамъянгаа цагаатгахын тулд хөлөө хүрэх газраа явж, хэлээ хүрэх газраа заргалдах юм гэнэ.

 аааа

Нэг улиралд 56 иргэн саатуулагджээ

 

БНСУ-ын Асан хотод зургаан монгол залуу зам тээврийн осолд орж, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Ослын шалтгаан нь архидан согтуурсан үедээ жолоо барьсан. Амьд үлдсэн хоёр залуугийн нэг нь гадуур эмчлүүлж байгаа бол нөгөө нь хагалгаа хийлгэсэн гэнэ. Энэ мэтээр монголчуудын гадаадад үйлдсэн хэргийн талаар нэлээд урт жагсаалт хөвөрнө. Зөвхөн энэ оны  нэгдүгээр улирлын байдлаар манай улсын нийт 56  иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Тэдний 32 нь БНХАУ-д, 7 нь БНТУ-д, 8 нь БНСУ-д, 5 нь АНУ-д, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт  тус бүр 1 иргэн саатуулагдсан байна. Харин ихэнх нь хулгайн хэргээр хорих газрын хаалга татсан байх юм. Бүр тодруулбал 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр хуулийн арга хэмжээ авахуулсан мэдээлэл байна. Ажиллаж амьдрах, сурах том зорилготой хүний нутгийг зорьж байгаа нь мэдээж. Харин ухамсаргүй үйлдлээсээ болж, зорилгоо биелүүлж чадахгүйд хүрэх цаашлаад эх орныхоо нэрийг хөөдөөд байх нь хэнд ч таатай санагдахгүй л болов уу.

ааа

Ээдрээтэй эдийн засаг

аа

Өнгөрсөн долоо хоногийн гол сэдвүүдийн нэгд эдийн засгийн асуудал зайлшгүй орно. Сангийн сайд Ч.Улаан 11-11 төвд зочлохдоо эдийн засгийн байдал хүнд хэцүү болсон хэмээн мэдээлсэн нь ярианы сэдэв болох шалтгаан болов. Дотоод, гадаадын олон хүчин зүйлээс шалтгаалан эдийн засаг уналтад орж байгаа гэнэ. Экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буусан, хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байгаа, Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэрэгжих эсэх нь тодорхойгүй, мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй байгаа зэрэг олон хүчин зүйлс эдийн засагт дарамт үзүүлж байгаа аж. Тиймээс л бүсээ чангалж, ходоодоо царцаах шаардлагатай гэнэ дээ. Ингэж олны анхааралд орсон эдийн засгийн асуудлыг МАН-ынхан шүүрч авахаа мартсангүй. УИХ дахь МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийж, далимд нь эрх баригчдыг жаахан баалав. “Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгж байгууллагаас 44681 буюу 44.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүйгээс болж ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өссөн. Статистикийн мэдээгээр шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн онд 78 хувиар, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.5 хувиар нэмэгдсэн” гэхчлэнгээр тоон мэдээгээр бөмбөгдсөн МАН-ынхан эдийн засагт “эмч” шаардлагатай байгааг анхааруулав. Цалин, тэтгэврийн нэмэгдэл амалсан хэмжээнд хүрээгүй, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд дарамт болж, ядуурлын хэмжээ нэмэгдэж байна хэмээн мэдэгдэв. Товчхондоо эдийн засгийн хямрал бүх нийтийг хамраад буйг МАН-ынхан дуулгав. Үнэн хэрэгтээ нэг нэгнээсээ бурууг хайж, чичилж суух цаг биш. Хариултаа нэхсэн олон асуулт эдийн засгийн салбарт бугшихын хэрээр иргэд л хохирч, тэд л золиослогддог.

ааа

Сайхан мэдээ

ааа

Ирэх зургаадугаар сараас эхлэн төмөр замын автобус явж эхлэх мэдээ энэ долоо хоногийн гялааж гялтайх үйл явдал байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нар уулзахдаа энэ ажлыг ярилцжээ. Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой автобусыг танилцуулжээ. Энэ нь нэг замтай үед өдөрт 3 удаа, хос замтай бол өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай давхих эд гэнэ. Тэгэхээр Толгойт, Амгалангийн хооронд 47 минут давхиад хүрэх аж. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Raildus”-ыг ашиглалтад оруулахын тулд зогсоол, хоёр дахь зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх шаардлагатай байгаа аж. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхээ хотын дарга амалжээ. Тэгэхээр саадгүй л гэсэн үг. Цаашид Хүй долоо худаг болон бусад чиглэлд төмөр замын автобусыг явуулах асуудлыг хоёр тал судалж үзэх гэнэ лээ.

ааа

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
33333333:
бид л сонгосон хохь чинь
2014-04-07
наран:
улс орон сүйрч байхад ман дуугарахгүй бол өөр хэн дуугарах болж байнаа. харин ч муу дуугарч байна.
2014-04-07
зочин:
an iig demjeed baigaa te neguudiig er oigohgui baina. man iin ued yamar baisan uls oron maani odoo yamar baina.
2014-04-06
zochin:
mongol g ardchilsan nam elgeer ni mulhuulj bnadaa yana. tur udirdah medleg chadwar ni daanch muu yumdaa.
2014-04-06
анус:
анус-ууд улс орныг суйруулж дууслаа даа. худал гэх хун байхнгуй л болов уу. хийсэн сонголтдоо харамсаж байна.
2014-04-06
.....:
ха ха. алтанхуягын авах арга хэмжээ байнаа
2014-04-06
zochin:
хүний дээл тайлж өмсөхдөө хүрсэн үү ман -гаруудаа.ичмээр байна шүү....албан тушаалгүй даараад байна уу...жирийн иргэд ингэж л ойлгоод байнаа
2014-04-06
maniin:
maniin darga nar mongoliig uud tatahgyie
2014-04-06
zochin:
man-yn durakuud yu we , tanai zasgiin ued dawkhar deeltei said olon baisan shuu
2014-04-06