Жорж Буш уран зургийн үзэсгэлэнгээ нээв
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш тосон, усан будгийн зургийн үзэсгэлэнгээ нээсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв. “Бушийн анд нөхөд” хэмээн нэрийдсэн уран зургийн үзэсгэлэн Техасын Даллас хотын Ерөнхийлөгчийн номын санд өчигдөр нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд 22 уран бүтээл тавигдсан аж. Буш зургуудаа 2000 оноос эхэлж зурсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангелиа Маркель, Францын Ерөнхийлөгч Францис Орланд, XIV Далай Лам, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Ын Хэ зэрэг хүмүүсийн хөргийг зурж, фото зурагтай нь харьцуулан тавьсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа аж.
1
Буш хэвлэлийхэнд хандаж “Би дотоод ертөнцөө ийнхүү дэлгэж байна. Муухай зурсан байж магадгүй. Тэгэхдээ би мэргэжлийн зураач биш шүү дээ. Миний уран зургийн үзэсгэлэнд байгаа бүх эрхэмтэй би уулзаж, заримтай нь найзалж явлаа. Тиймээс надад зурахад илүү хялбар байсан” гэжээ. Үзэсгэлэн нээлтээ хийсний дараа канцлер Ангелиа Маркель баяр хүргэж, өөрийнхөө хөрөг зургийг худалдаж авахыг хүссэн ч Буш татгалзсан гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ