Монгол оюутнуудыг Британид сургахад жил бүр 60,000 фунт стерлингийн тэтгэлэг олгож байна
2011-12-08

Британийн Гадаад хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яамнаас олгодог Британийн Засгийн газрын Сургалтын тэтгэлэгийн Хөтөлбөр /Chevening Scholarships Programme/-ийн 2012, 2013 оны магистрын сургалтыг  энэ арванхоёрдугаар сарын  12-ноос  2012 оны 2-р сарын 10-ныг хүртэл зарлжээ.

Уг хөтөлбөрөөр 1 жил Британийн аль нэг сургуульд  Банк Санхүү, Инженер, Хүний эрх, Олон улсын хууль эрх зүй, Олон улсын харилцаа, Хэвлэл мэдээлэл, Уул уурхай болон бусад чиглэлээр мэргэжил дээшлүүлэх боломжтой юм.

Тавигдах шаардлагууд: Монголын иргэн байх, сургалтаа дүүргэсний дараа Монголд буцаж ирэх,   Бакалаврын дипломтой байх, 3 жилийн тасралтүй ажилласан туршлагатай байх,  Удирдах авьяас чадвар болон төрийн болон олон нийтийн байгууллагад ажилласан туршлагатай байх,  Британийн Их дээд сургуульд суралцахад хангахуйц англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ( IELTS – ийн оноо 6.5 ба дээш) зэрэг аж.

Хөтөлбөрт оролцогсдыг тухайн улсдаа төрийн буюу хувийн хэвшилд манлайлах ирээдуй, нийтийн төлөө зутгэх эрмэлзэл зэрэг дээр үндэслэн сонгодог.

Тус хөтөлбөр нь дэлхий даяар мэдлэг солилцох, харилцан ойлголцох үйл явцыг дэмжиж, Британийн иргэд болон бусад орны мэргэжил нэгтнүүдийн хооронд удаан ургэлжлэх бүтээлч түншлэл, харилцааг бий болгох үндэс суурийг тавьдаг.

Chevening Тэтгэлгийг хичээлийн нэг жилийн хугацаатай олгох бөгөөд шаардлагатай бол үндсэн хөтөлбөрөөсөө өмнө англи хэлний бэлтгэлд хамрагдана. Чевнингийн тэтгэлгийн сан /Chevening Scholarship/ монгол оюутнуудыг Британийн их дээд сургуулиудад сургахад жил бүр ойролцоогоор 60,000 фунт стерлингийн тэтгэлэг олгож байна.

Тухайн улсад сонгон шалгаруулсны дараа Британийн Элчин Сайдын Яамны бие даасан комиссууд өргөдөл гаргагчдыг эцсийн байдлаар шалгаруулж нэр дэвшүүлдэг. Эдгээр комисс нь нэр дэвшигчдийг тодорхойлж Британийн Зөвлөлийн гадаад тэтгэлгийн зөвлөлд өргөн мэдүүлдэг аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
BQvkBe , [url=http://ekncbzqxkcmr.com/]ekncbzqxkcmr[/url], [link=http://dfklchvsqbyi.com/]dfklchvsqbyi[/link], http://dhfshnjgdggl.com/
2012-01-02
It's wondeurfl to have you on our side, haha!
2011-12-31
oytan gcheed yun 3jil ajilsan turshlaga we
2011-12-10
Энэ ч харин ар өврийн хаалгагүй шударга явагддаг юм. Учир нь тэд өөрсдөө буюу Их Британичууд зохих шалгуур үзүүлэлтийнхээ дагуу шалгаруулж авдаг байсан. Одоо ч хэвээрээ байгаа гэдэгт итгэж байна. Түүнээс биш манайхан бол хэдэн эрхийн мангаруудаа явуулчихна шүү дээ. Ёстой л толгой мэдэж тэнд тэнцэж сурдаг юм даа. Хэвээрээ байгаа байх аа.
2011-12-09
yag zov
2011-12-08
Тэгээд хэн гэдэг хүүхэд ямар амжилт үзүүлснээс болоод явав, явж ирээд эх орондоо ажиллаж байна уу гэлгийг нь байнга мэдээллэж байх хэрэгтэйшд, сайд дарга нарын эрхийн ТЭНЭГүүд яваад хамаг дэмжлэг тэтгэмжийг авчаад Монголын нэр хүндийг унагааж байгаа нь бодит зүйл.
2011-12-08
Энэ ч харин ар өврийн хаалгагүй шударга явагддаг юм. Учир нь тэд өөрсдөө буюу Их Британичууд зохих шалгуур үзүүлэлтийнхээ дагуу шалгаруулж авдаг байсан. Одоо ч хэвээрээ байгаа гэдэгт итгэж байна. Түүнээс биш манайхан бол хэдэн эрхийн мангаруудаа явуулчихна шүү дээ. Ёстой л толгой мэдэж тэнд тэнцэж сурдаг юм даа. Хэвээрээ байгаа байх аа.