
Говь-Алтай аймгийн шүүхээс нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Орон нутгийн ‘’Алтай’’ радио, ‘’Миний нутаг’’ телевизэд шүүхийн тамгын хэлтсийн дарга Ж.Ганболд өдөрлөгийн зорилго, чиглэл, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж ярилцлага өгчээ.
Үүний зэрэгцээ сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа, П.Туяа нар аймгийн Стандарчилал хэмжил зүйн албаны ажилтан, албан хаагчдад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч оролцоход хэрэгжүүлэх эрх үүрэг, Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт заасан зөрчлийн талаар мэдээлэл хийж, хууль сурталчилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ