Оюутнууд Засгийн газраа огцрохыг шаардав
2014-04-08

Тайваний үндэсний их сургуулийн 1000 гаруй оюутан Засгийн газрынхаа Хятадын талтай байгуулах худалдааны гэрээг эсэргүүцэж өнгөрсөн сарын сүүлчээр парламентын танхимаа хүчээр эзэлсэн билээ. Оюутнууд өнөөг хүртэл парламентын төв танхимд байрласан хэвээр байгаа юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг удирдаж буй Уанг Чин Бунг “Засгийн газраа даруй огцорч, Хятадтай байгуулах худалдааны гэрээгээ цуцалсан цагт парламентын танхимаа чөлөөлнө” гэж мэдэгдэв. Тэрбээр “Тайваний Засгийн газар ард түмнийхээ өмнө уучлалт гуйх хэрэгтэй. Тэд бидний ирээдүйг устгахыг оролдлоо. Засгийн газар Хятадтай худалдааны гэрээ байгуулсан тохиолдолд Тайвань шууд л Хятадын колони болох байлаа” гэжээ.

Тайваний Ерөнхий сайд Чен Шуйбян оюутнуудтай хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьсан байна. Гэхдээ худалдааны гэрээг цуцлах ямар ч боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Ерөнхий сайд “Хятадтай байгуулах худалдааны гэрээг цуцалвал Тайваньд ихээхэн хэмжээний хохирол учрах болно. Бид найрсаг хөрш Хятадыг дагасан цагт эдийн засгийн хувьд баталгаатай болно” хэмээн “Apple agency”-ээр мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
yu ve?! :
taivanii eronhii said ma lin ju gedeg hun songogson. eronhii sad agsan chen shui bya ni horongo mongo idsen hergeer odoo shorond suuj baigaa. zov medeelel ogch baina uu? erhem setguulchee
2014-04-08
yu ve?! :
taivanii eronhii said ma lin ju gedeg hun songogson. eronhii sad agsan chen shui bya ni horongo mongo idsen hergeer odoo shorond suuj baigaa. zov medeelel ogch baina uu? erhem setguulchee
2014-04-08