“Гал үндэстэн”-ийн дэмжигчид шүүхийн шийдвэрийг хүлээж байна
2014-04-08

Галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхэд болж байна.

Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр ял оноосон. Тодруулбал, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял ногдуулсан билээ.

Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа юм. Энэхүү ялыг шүүгчдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Шүүх хурал өнөөдөр өглөө 08:30 цагт эхэлсэн ба “Гал үндэстэн” холбооны 30 гаруй гишүүн, дэмжигч цуглажээ.  Тэднээс “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон зарим дэмжигч шүүх хуралд орсон бол үлдсэн хэсэг нь давж заалдах шатны 10 дугаар шүүхийн үүдэнд суулт зарлан, шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Тэдний үзэл бодлыг сонслоо.

ааа

Б.Оюунсайхан: Тэднийг цагаатгах хэрэгтэй 

Сүхбаатар дүүргийн иргэн. “Гал үндэстэн” холбооны дэмжигч

-Шүүхийн шийдвэр тэднийг цагаатгах хэрэгтэй. Яагаад гэвэл монгол хүн чинь эртнээс байгалиа шүтэж амьдарч ирсэн. Бид усгүй болвол нүүрс, алт, уран уухгүй, байгаль, ус голоо хайрлаж хамгаална гэдэг бол зөвхөн монголын асуудал биш,  дэлхийд хамтаатай зүйл. Гэтэл үүний төлөө тэмцэж, “Гол нууруудын урсац ойн сан бүхий газар ашигт малтмал олборлохыг хориглох тухай хууль”-ийг гаргуулж чадсан энэ хүмүүст 22 жилийн ял өгсөн гэхээр өнөөдөр монголын Төр, шүүхэд эрүүл ухаантай монгол хүн байна уу гэдэгт эргэлзэхэд монгол хүн байна уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Миний үзэж байгаагаар эх орноосоо урвасан, Монгол улсын эсрэг хорт үйл ажиллагаа явуулсан П.Очирбат, Н.Багабанди, С.Баяр, С.Баярцогт нараас эхлээд өчнөөн хүн байна.  Энэ хүмүүсийг хэрэгт татаж байх ёстой байтал зүгээр хүмүүсийг бариад хорьчихож байгаа юм. Ц.Мөнхбаяр нар гэнэт буу бариагүй, тэд шат шатны арга замаар Төр засагт өөрсдийгөө ойлгуулахыг хичээсэн. Гэвч тэднийг хэн ч сонсоогүй нохойноос дорд үзсэн болохоор, Төрийн анхаарлыг татаж, цочроохын тулд тийм зүйл хийсэн гэж бодож байгаа.

Миний хувьд тэдний тэмцлийг дэмждэг, эх орныхоо байгалийг авч үлдэхийг хүсэдэг иргэн болохоор энд ирсэн. Гэтэл өнөөдөр монголчууд яагаад ирэхгүй байна.

ааа 

Г.Баяртогтох: Ялыг хэвээр үлдээвэл үргэлжлүүлэн тэмцэнэ

Баянгол дүүргийн иргэн.   

-Өнөөдрийн шүүх хурлаас ямар шийдвэр гарахыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ 22 жилийн ялыг нь өгөх л гэж дайрах байх. Ичихгүй өгөөд сууж байхыг нь харъя. Ялыг хэвээр үлдээсэн тохиолдолд бүх төрлийн арга хэлбэрээр тэмцэнэ, бид зүгээр суухгүй. Бидний төлөө явсан таван сайхан эх орончийг зүгээр харж суугаад явуулчихвал би гэртээ гурван хоног уйлна. Энд 30 орчим хүн цугласан байна. Бидний цаана өшөө олон хүн байгаа учир бид тэмцэнэ. Яг энэ үед өнөөдрийн монголын ард түмний хар амиа бодсон, аймхай, хөрөнгө мөнгийг шүтэж, эх орноо умартсан арчаагүй байдал харагдаж байна. Гэхдээ монголын ард түмэн ухаантай сэрэх, тэмцэх цаг ирнэ.

ааа

Б.Буд

гэрэл зургийг  Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
6667:
дэмждэг шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-04-09
niigmiin buhimdal:
minii mohgoliin gazar shoroonoos burhan bvv og
2014-04-08
niigmiin buhimdal:
ard irgedee gazar shoroogoo geed temtseed ywsan ni buruu ymuu usan teneg maluud ni elbegdorjtoigoo mongoloos zail hujaagiin *hvvd minii mongoliin gazariig bitgii buzarlaa
2014-04-08
zochin:
yasan gej tsagaatgah yum be.ard tumnii ner barij busdig daramtlagchid. eh oron ard tumnii neriig barij buu shiidem bariad temtsegch dur esgesen bas l deedsuudees yalgaagui luiwarchin deeremchin shdee.
2014-04-08
....:
анхнаасаа олон жилийн ял өгөнгүүтээ эсэргүүцэж жагсаад байвал олон жилий багасгаад үндсэн онооно гэж байсан ялаа өгнө гэж тооцоолсон биз..
2014-04-08
зочин:
энэ хүмүүсийг цагаатгах хэрэгтэй арай ч дэ эх орон байгаль дэлхийгээ хамгаалсан хүмүүсээ хорьдог ийм арчаагүй улс орон гэж байхгуй шүү дээ
2014-04-08
zochin:
davaj zaaldax l xeregtei
2014-04-08
рббб:
мөнхбаярын хорих ялыг 7 жил болгож өөрчлөв
2014-04-08
mglhuu:
tsagaatgah yostoi. ted eh oronchid baigali uul us oi modoo hamgaalj heveer avj uldehiin toloo temtsenii toloo yal avah yosgui. ted gemt heregtnuud bish gavyatnuud. zugeer l sullah yostoi.
2014-04-08