Тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барилгын компаниудаас гаргуулжээ
2014-04-09

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байдаг. Энэ удаа 11-11 төвд  тус газрын дарга О.Магнай оролцож, иргэдийн асуултад хариулах үеэр 5300  гаруй иргэн утсаар болон цахим хэлбэрээр хандаж, мэдээлэл авлаа.

 ,

Иргэд  шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдол, өргөдлөө 1284.mn  цахим хуудсаар дамжуулан өгөх техникийн боломжтой болсныг ярилцлагын эхэнд тодотголоо. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын дийлэнх хувийг барилга, орон сууцны чанар, үнэтэй холбоотой  асуудал эзэлдэг аж. Орон сууцны метр квадратын үнийн асуудлыг ярьж эхэлснээс хойш нэг тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барилгын компаниудаас гаргуулж иргэдэд олгосон байна.

 ,

Мөн тус газарт барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлээд хохирлоо гэсэн гомдол ихээр ирдэг бөгөөд энэ үйл ажиллагааг хянаж зохицуулах хууль байдаггүй байна. Иймээс тус газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний  тухай хуулийн төсөл боловсруулжээ.

 ,

Уг хуулийн төсөлд ломбард нь үйл ажиллагааны талаар ташаа сурталчилгаа хийх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгсөн гэлээ.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
haana hend ugsun yum tentonik hanswill 1 ch nund uguugui bna
2014-04-10
zochin:
haana ogood bgaa ym we manai bairniihan mk zorvvgee hootsoldood l bna ogno l gecen gecen yg awcan ym alga bitgii hudlaa yriad bai yriad yriad l bh ym buhimdaj bna yricaar bgaad chimeegvi boloh biz
2014-04-09
магнай ахад:
банкны зээлийн нэг хувийн дээрмийг юу гэж үзэж байна. зээл өгөхдөө нэг хувийн мөнгийг аваад хоцорчих юм.
2014-04-09
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-09