Ирландын Ерөнхийлөгч Их Британид айлчлав
2014-04-09

Их Британий хатан хаан II Элизабет Виндсор хүндэтгэлийн ордондоо Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинсийг хүлээн авч уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү түүхэн айлчлал нь Ирландын Бүгд найрамдах улс 1949 онд Их Британиас салж тусгаар улс болсноос хойш болж буй анхны айлчлал юм. Умард Ирландыг Их Британиас салган авахын төлөөх дөрвөн жилийн дайны улмаас хоёр орны харилцаа муудсан билээ.

Хатан хаан II Элизабет 2011 оны нэгдүгээр сарын 12-14 өдрүүдэд Ирланд улсад айлчилж байсан юм. Ерөнхийлөгчийн энэ айлчлалыг хоёр орны хоорондын харилцааны шинэ эхлэлийг тавина хэмээн найдаж байгаа аж. Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинсийн Их Британид хийж буй анхны албан ёсны айлчлалд улстөрчид, алдартнууд нийлсэн 100 гаруй хүн дагалдан иржээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин