8500 хүний татварын буцаан олголтын мөнгө шилжжээ
2014-04-10

 

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлтийн материалыг энэ оны 2 дугаар сарын 15-ыг хүртэл дүүрэг, орон нутгийн татварын хэлтсүүд хүлээн авсан. Ингээд  эхний ээлжийн буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 25-ыг хүртэлх хүлээн авсан матеарилуудыг хянаад Төрийн сан руу явуулжээ. Эхний ээлжинд нийтдээ 8700 хүний материал Төрийн санд очсон бол 8500 хүний татварын буцаан олголтын мөнгө өнгөрсөн 7 хоногт дансандаа орсон байна. Харин 223 хүний данс зөрсөн тул залруулга хийлгэхээр буцаажээ.

 

Тэгвэл II ээлжийн буюу 1 дүгээр сарын 25-аас 2 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд дүүргүүдэд ирсэн материалыг Нийслэлийн Татварын газарт, орон нутгийн иргэдийнхийг тухайн аймгийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч, давтан хяналтын ажил үргэлжилж буй аж.

 

2014 онд урьдчилсан байдлаар 66 мянган хүн татварын хөнгөлөлтөд хамрагджээ.  Энэ нь өнгөрсөн жилээсээ 16 мянган хүнээр өссөн үзүүлэлт аж. Учир нь өнгөрсөн онд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн болон иргэдийн хуулийн мэдлэг дээшилж, татвараа идэвхитэй төлдөг болсон зэрэгтэй холбоотойгоор ийнхүү өссөн байна. Тиймээс татварын буцаан олголтын мөнгө төсөвлөснөөсөө хэтрэхээр байгаа тул төсөвт нэмэлт тодотгол хийх шаардлага тулгарчээ.

.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
аааа:
ховд аймгийн 2p eljinx ni xze opox wee
2014-04-26
aaaaaa:
oroogui bnaaa. xeniix ni orood bnaa
2014-04-11
андаа:
би 1 сарын 24-нд материалаа өгсөн, мөнгө 4 сарын 3-нд орсон. 25-наас өмнө өгсөн манай ажлын 3 хүний мөнгө бас орсон байна лээ.
2014-04-10
zochin:
2 sariin eheer ugsun 4 sariin 3 nd orson bna.2 dahiaa avch bna.
2014-04-10
zochin:
he 2 r eeljiin mongoo hurdan oruulaachee huulindaa 35 honog gecheed yasan uddagiim
2014-04-10
zochin:
2r eeljiin humuusiin mungu hezee orohiig helj ugsun bol heregtei medeelel boloh bailaa
2014-04-10
asuult:
2-r eeljiin mungu ni xezee orox yum bol? bi ch 2sariin exeer ugsun l duu
2014-04-10
ажаж:
аль хэдийн өгсөн орсон юм алга л байна
2014-04-10
zochin:
minii h orson bna bayrlalaa
2014-04-10
tatvar tologch:
bi ch gesen ert ogson odoo hyrtel oroogyi l bna. ogch bgaa gedegt ni ergelzeed l baina shyy. syyliin jil bhad chini hurdan hyanaj boldoggyin bh daa. hudlaa neteer ogch bgaa gej bicheed, avsan hyn bhgyi l bna shd.
2014-04-10
зочин:
үнэн юм бол уу, би л лав 1 сарын 25-аас өмнө өгсөн, одоо орж ирсэн юм алга л байна. данс буруу ч юм уу, элдэв зөрчилтэй гэсэн хариу ч алга, төрийн сан дээрээ байгаад байгаа юм бол уу даа
2014-04-10