Э.Эрдэнэсан: Гадаад худалдааны алдагдал 386.7 сая ам.доллараар буурсан
2014-04-11

Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр 2014 оны эхний улирдын Монголын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар олон нийтэд танилцууллаа. Хэвлэлийн бага хурдын үеэр макро эдийн засгийн төлөв байдал болон гадаад худалдааны алдагдлын талаар Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсангаас тодрууллаа.

 5

-Энэ оны эхний улиралд манай улсын макро, эдийн засгийн төлөв байдал өмнөх онтой харьцуулахад ямар байгаа вэ?

-Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд энэ 3 дугаар сард 12.4 хувь, 2013 оны мөн үеэс 3.5, өмнөх сарынхаас 0.8 хувиар өссөн. Хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци ийнхүү өмнөх сараасаа өсөхөд хүнсний бараа дотроо ундаа усны бүлэг 59.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 24.6 хувь, тээврийн зардал 4.1 хувь өссөн нь нөлөөлсөн байгаа.

Харин Улаанбаатар хотын бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өссөн дүн гарсан. Үүнд импортын барааны нөлөөлөл 29.1 хувьтай байгаатай холбоотой гэсэн дүн мэдээ гарлаа. Өмнөх онд импортын барааны инфляцид нөлөөлөх нөлөөлөл байхгүй, харин ч 7.4 хувиар буурч байсан байна.

6

-Өмнө нь махны үнэ инфляцид их нөлөөлдөг байсан. Энэ жилийн хувьд ямар байгаа вэ?

-Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2012 оны 3 дугаар сард инфляцид үзүүлэх нөлөөлөл 41 хувь, 2013 оны 3 дугаар сард 13.6 хувьтай байсан. Харин энэ жилийн 12.4 хувийн инфляцид үзүүлж байгаа нөлөөлөл нь 7 хувь болж буурсан байна.

7

-Гадаад худалдааны алдагдал буурсан гэж байна. Энэ талаар тодруулаач?

-2014 оны эхний улирлын байдлаар Монгол Улс 105 оронтой гадаад худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 1 тэрбум 982.9 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс 55.8 хувийг БНХАУ-тай, 15.5 хувийг ОХУ-тай хийсэн.

Гадаад худалдааны алдагдал 2012 оны эхний улиралд 580.1 сая ам.доллар, 2013 онд 395.8 сая ам.доллар байв. Харин энэ оны эхний 3 сард 9.1 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноосоо 386.7 сая ам.доллараар буурсан дүнтэй гарсан.

7

-Гадаад худалдааны алдагдал буурахад юу голчилон нөлөөлөв. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор импорт буурсан нь ийнхүү гадаад худалдааг тэнцэхэд хүргэж байна уу. Ер нь өнгөрсөн жилтэй харьцуулахад экспорт хэр өссөн бэ?

-Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 177.7 сая ам.доллар буюу 22 хувиар өссөн байгаа. Экспортын хэмжээ 986.9 сая ам.долларт хүрч, өмнөх оноосоо өсөхөд 84.3 эрдэс бүтээгдэхүүн, 9.1 хувийг үнэт чулуу экспорт эзэлж байгаа нь голчилон нөлөөлсөн. Тодруулбал, уг өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 124.7 сая ам.доллар, үнэ чулуу, метал гоёлын зүйлст ордог боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт 47.1 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна. Ерөнхийдөө бол эрдэс бүтээгдэхүүн дотроос нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, алт гэсэн экспортын хэмжээ өссөн. Харин төмрийн хүдрийн экспорт буурсан байгаа.

Харин импортын хэмжээ 2014 оны эхний улирлын байдлаар 996 сая ам.доллар байгаагийн 14.2 хувийг машин тоног төхөөрөмжийн импорт, 28.3 хувийг эрдэс бүтээгдэхүүний импорт, 12.4 хувийг тээврийн хэрэгслийн импорт эзэлж байна. Дээрх 996 сая ам.долларын импортын дүн нь өнгөрсөн оноосоо 209 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь импортод өндөр жин эзэлдэг байсан эрдэс бүтээгдэхүүний импорт 81.1 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж болон сэлбэг эд ангийн импорт  84.6 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл түүний сэлбэг эд ангийн импорт 84.2 сая ам.долдлараар буурсан нь нөлөөлжээ.

7

-Хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан гэж байсан. Ямар бүтээгдэхүүнүүдийг бид гаднаас авах нь багасч байна?

-Тахиа, шувууны мах, төмс, ногоон цай гэх мэт хүнсний нэр төрлийн импорт буурсан. Харин сонгино, цагаан будааны импорт өссөн дүн мэдээ гарсан.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
зочин :
статистикийн газрын хэдэн будилу тэнэг авгай нар засгийн газрын даалгавраар ард иргэдийг худал тоогоор хуурахаа болих хэрэгтэй валютын ханш осож солонгос япон хятадаас оруулаж ирдэг оргон хэрглээний барааны импорт буурсан мон экспорт буурсанаас алдагдал буурсанаас тор засгийн мэргэн бодлогны ур дунд буураагуй яалт ч угуй байгаагаа ондор унээр авч хэрэглээд авч чадахгуй нь хэрлэхгуй л байгаа шуу дээ худал хэлсэн худал мэдээлээ олон хувилбараар гаргасан гэж байхаар гол узуулэлт дээрээ гаргаад л болно
2014-04-12