Тусгай зориулалтаар 28 угалз, 41 тэх агнана
2014-04-12

Тусгай зориулалтаар 2014 онд угалз 28, тэх 41, халиун буга 20, саарал чоно 20, бор гөрөөс 10, цагаан зээр 200 толгойг агнуулах, судалгаа шинжилгээний зориулалтаар идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих, 310 толгой тул загас барьж буцаан тавиулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тогтлоо. Ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн 2013 онд спорт болон олзворын агнуурын чиглэлээр нийт 28 суманд 15  угалз, 32  тэх, 10   халиун буга, 4  саарал чоно, 4 бор гөрөөс, 4 зэрлэг гахай агнаж, агнуурын төлбөр хураамжийн 520,000,000 төгрөг сумын болон улсын төсөвт оржээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
bayar:
oron nutagiin udirdlaga amitan alj mongo olsonoos ajil hiij mongo olmoor yum
2014-04-13
samdan:
ih saikhan
2014-04-12
ddddddd:
boliochee hairan amitad
2014-04-12