Байгалийн чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

img

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 07-ны өдөр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Уг гаалийн газрын хяналтын бүсийн гарах чиглэлд  Mitsubishi Spacegear маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуусан байжээ. Уг хууль бус үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн байна. Улмаар уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад  шилжүүлжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsolmon:
tm l bh ushigluud l gargachihdag humuus ymar sain baria ve? kkk
2014-04-15
zete:
naaad chuluu gargadag humuus chin tsagdaagiinhan shdee. yondoo.goo huwaahgvi bolohoor ni nowshirch barij bgaan
2014-04-14