Гэрэлтүүлгийн шонг унасан асуудалд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно
2014-04-15

   

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Улсын Их дэлгүүрээс урагш, АСА цирк орох зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн шон унасан асуудал энэ сарын 13-нд гарсан. Тэгвэл уг асуудлыг өчигдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн байна.

"Гудамж" төслөөс мэдээлснээр уг гэрэлтүүлгийн шонг байрлуулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар “Велдедлайне Монголиа” ХХК хийж гүйцэтгэжээ. “Велдедлайне Монголиа” ХХК нь гэрээний дагуу 2013 оны 11 сарын 20-ны өдөр гэрлийн шонг байрлуулж, Гудамж төслийн цахилгааны инженер А.Ермек уг ажлыг хүлээн авсан байна. Гэвч тус компанийн байрлуулсан гэрэлтүүлгийн шон энэ сарын 13-ны өглөөний 06 цагийн орчимд унажээ. Өглөө эрт унасан тул азаар хүн бэртэж, эд материалын хохирол учраагүй байна.

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор халдаж чанаргүй ажил гүйцэтгэсэн компани, хариуцлагагүй хандаж уг ажлыг хүлээн авсан албаны хүний тайлбарыг сонссон байна.

“Велдедлайне Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Г.Бавуудорж “Уг ажлыг хүйтний улиралд хийж гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн шонгийн суурийг хийхгүйгээр байрлуулсан нь үнэн” гэсэн бол ажлыг хүлээж авсан "Гудамж" төслийн цахилгааны инженер А.Ермек “Гэрэлтүүлгийн шонг шууд газартай нь бэхэлж байрлуулсныг ажил хүлээн авахдаа мэдэж байсан” гэлээ.

.

Мэдээлэл, тайлбар сонссоны дараа нийслэлийн Засаг дарга “Ийм хариуцлагагүй үйлдэл хийж нийслэлийн иргэдийн эрхэд ноцтойгоор халдаж байгааг санаатай үйлдэл гэж үзэж байна.

Хэдийгээр Эдийн Засгийн хөгжлийн яамны "Гудамж" төслийн захиалгаар хийж гүйцэтгэсэн ч нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн ажил, осол учраас уг ажлыг  хийж гүйцэтгэсэн компани, хүлээн авсан албаны хүнд хариуцлага тооцох саналыг Эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүлье. Мөн өнөөдрийн байдлаар тухайн байршилд байрлуулсан гэрэлтүүлгийн 10 шонг шалгах ажлыг зохион байгуул” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
ямар инженерийн толгойд ийм тэнэг бодол ордог байна аа яажич бодсон ийм хэмжээний шонг зуслангынхаа хашааний шонтой арай адил гэж бодоогүй байх тэгэхээр энэ бол санаатай үйлдэл болж харагдаж байна хүйтэн байсан яаруу давчуу гэдэг бол хүний амь настай дүйцэх шалтгаан биш.
2014-04-15
хүлээж авсан:
цахилгааны инженер нь бат бөхийг яаж мэдэх юм бэ хөлдүү газар дутуу суурьлуулснаас болсон байна газар гэсээд нуржээ үүнийг өөр хүн хийсэн компани хариуцах ёстой хохирол учраагүй гэнэ үү хохохо
2014-04-15
tatvar tulugch:
*uud bidnii tatbariin munguur bidniig alax gej bna shvv dee odoo bolidoo.
2014-04-15
baadai:
aimaar. amid yavahad hetsuu bn shu. hiisen hiolgesen 2 n helj bgaagaas harahad nugliin nudiig gurilaar huurah.... hunii ami suideegui ni yamai
2014-04-15