Афганистаны Батлан хамгаалахын сайдыг барьцаалжээ
2014-04-16

Афганистаны нийслэл Кабул хотод байрлах сонгуулийн ерөнхий газрын байранд, Батлан хамгаалахын сайд Ахмад Шах Вахид удирдлагуудтай уулзаад гарч явахад нь багтай 5-6 гэмт этгээд сайдыг барьцаалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдүүд Батлан хамгаалахын сайдын машиныг зогсоож, жолоочийг шархтуулаад авч явжээ.

Цагдаагийнхны таамаглаж буйгаар сайдаа авч зугтахыг оролдсон жолоочийг нь буудаж шархдуулаад хотын Кир Хана дүүрэгт аваачсан байх магадлалтай гэв. Афганистанд сүүлийн жилүүдэд хүн барьцаалж, мөнгө нэхэх гэмт хэрэг ихэсч байгаа аж. Харин Вахид сайд энэ гэмт хэргийн золиос болсон хамгийн өндөр албан тушаалтан юм. Цагдаа нар одоо сайдыг барьцаалсан гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжиж байгаа аж.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
2222222222222:
ар гүнтэд хол бна аа зүгээр өгсөн ч ............
2014-04-16