Акталсан барилгыг буулгаж шинээр барина
2014-04-22

 

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/315 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихтай холбогдуулан улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-81/33 тоот дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108,222,240  төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.

,

Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

,

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
д.цэцэг:
зөв шүү үүүүүүүүүүү
2014-04-22