Э.Бат-Үүл: Жуулчдыг татахын тулд чөлөөт худалдааны бүс байгуулна
2014-04-23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар танилцуулахаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулав. Энэхүү хөтөлбөр нь 2014-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд “Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв”, “Бизнес аялал жуулчлалын төв” гэсэн хоёр үндсэн зорилготой аж. Энэ хоёр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Сэтгэл татам Улаанбаатар”, “Өрлөг түүхт Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. Дээрх хөтөлбөрүүд хэрэгжсэнээр 2030 он гэхэд Улаанбаатар хот таван сая жуулчин хүлээн авах боломжтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий хот болно хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга н.Баттулга мэдээллээ.

ыб

Энэ жилийн хувьд нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спортын ямар доорхи арга хэмжээнүүд зохиог байгуулагдахаа төлөвлөөд байгаа юм. Зургаадугаар сард “Harmonic UB-Сэтгэл татам Улаанбаатар” жуулчдын гэрэл зургийн уралдаан, “Улаанбаатар марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “UB souvenir and gift expo” гар урлал, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа болно. Долдугаар сард “Authentic nomads” нүүдлийн соёлын ил музей, Үндэсний баяр наадам, “Дээлтэй Монгол наадам” үндэсний соёлын арга хэмжээ, “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохиогдоно. Наймдугаар сард “Тaste of UB” олон үндэстний хоолны өдөрлөг, есдүгээр сар “Айрагны баяр-Airag festival” үндэсний хоолны өдөрлөг, арваннэгдүгээр сард “UB Art fair” дүрслэх урлагийн яармаг, арванхоёрдугаар сард “UB Golden Week” зул сарын зад хямдрал зэрэг арга  хэмжээнүүд зохион байгуулагдана.

 d

Нийслэлийн иргэд гэр бүлээрээ, хамт олон, найз нөхдөөрөө идэвхитэй амрах орчныг бүрдүүлж, сонгодог урлагийг хотын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгон сурталчилж, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын менежментийг сайжруулах юм байна. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг 7-14 хоногийн хугацаанд үргэлжилдэг мега эвент болгон өргөжүүлж Монгол туургатны соёл, спортын наадам гэсэн агуулга хэлбэрээр зохион байгуулдаг болох аж. Мөн Олон улс, тив, дэлхийн хэмжээний урлаг, спортын тоглолт, наадмуудыг жилийн турш зохион байгуулах юм байна.

sa

Харин “Өрлөг түүхт Улаанбаатар”-ын хүрээнд Монгол наадам цогцолбор, Гандангийн дэнжийг соёлын дүүрэг болгож, Усан парк, амьтны хүрээлэн, Их Майдар цогцолбор, Зайсан цогцолбор, Түмэн хишигтэн цогцолборыг шинээр байгуулах юм байна. Харин архитектурын өвөрмөц шийдэлтэй, дурсгалт газруудыг сэргээн засварлах, хотын түүхтэй холбогдох онцлог газруудыг тэмдэгжүүлэх, тохижуулах, жуулчдад ээлтэй мэдээллийн дэд бүтэц, тохижилт, Жуулчны гудамжны тохижилт, соёлын аялал жуулчлалын үзмэр бүхий амралт, аялал жуулчлалын цогцолборуудыг барьж байгуулах юм байна. Мөн нийслэлийн Налайх дүүрэгт “аялал жуулчлалын жишиг суурин” байгуулахаар төлөвлөжээ. Хотын аялал жуулчлалын онцгой үзмэр, түүх соёлын дурсгалт газруудыг олон улсын түвшинд хүргэж тохижуулах ажлыг хийх аж.

s

Гандангийн дэнжийг шашин, соёл, гар урлалын дүүрэг болгон хөгжүүлэх зорилт тавьсан бол “Монгол наадам” цогцолборыг аялал жуулчлалын хотхон болгон өргөжүүлэх юм байна. Жуулчдыг татах хамгийн чухал зүйл болсон үйлчилгээний ажилтнуудын зан харьцааг сайжруулах зорилгоор  “Инээмсэглэх Монгол-Найрсаг УБ” аяныг зохион байгуулж нийслэлийн иргэд, нийтийн болон төрийн үйлчилгээнийхэн хамрагдах юм байна. Мөн HUB буюу урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2030 он гэхэд нийслэл хот 5 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьж байгаа аж.

ы

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

ы

-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлчилгээний ажилчдын зан харьцааг өөрчлөнө гэж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ жил “Сайн байна уу, Баярлалаа, Уучлаарай” гэсэн нэртэй сургалтууд явуулна. Эдгээр ажил маань төрийн үйлчилгээнээс эхэлнэ. Дараа нь үйлчилгээ, нийтийн тээвэр, худалдааны үйлчилгээнд нэвтрүүлнэ.

ы

-Жуулчдын аюулгүй байдлыг хангах талаас ямар арга хэмжээ авах вэ?

-2013 онд жуулчдын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо 4.3 хувиар өссөн байгаа юм. Эдгээр зөрчлийн 80 орчим хувь нь нийслэл хотод буюу халаасны хулгай, хүний бие махбодид санаатайгаар гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэсэн хэргүүд зонхилж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жил манай улс гадаадын иргэдэд хамгийн таагүй ханддаг 10 орны нэгээр нэрлэгдсэн. Дээр нь жуулчдын ихэнхи нь хэрэглэдэг хөтөч ном байдаг. Энэ номонд Улаанбаатар хотын жуулчдын аюулгүй байдал талаас нь анхааруулсан хэд, хэдэн зүйл бичигдсэн байна лээ. Тухайлбал, Улаанбаатар хотод цагдаагаас тусламж хүссэний хэрэггүй. Халаасны хулгайчаас болгоомжил, мөн согтуу залуучуудаас болгоомжил гэж анхааруулсан байдаг. Тэгээд төгсгөлд нь жуулчид аль болох Улаанбаатар хотод нь олон хонолгүйгээр хөдөө орон нутгийг зориорой гэж бичсэн байдаг. Харин 100 жилийн өмнө хамгийн ядуу монгол айл ч гэсэн жуулчдыг элэгсэг дотноор хүлээж аваад эрвийх, дэрвийхээрээ дайлах болно. Ёсыг нь дагавал гэр нь танайх гэж ярьж байсан байгаа юм. Мөн Майский Монголд ууртай эрэгтэй хүнийг харна гэдэг боломжгүй зүйл гэж ярьж байсан байгаа юм. Гэтэл өнөөдөр аюултай улс орны тоонд орчихсон явна. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд нийслэлээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана.

ы

-Жуулчдын нэрээр цагаачлах, ажиллах зорилготой хүмүүс орж ирээд байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хотын дарга Э.Бат-Үүл: Жуулчин гэж яагаад яриад байгаа вэ гэхээр жуулчин хэзээ ч харладаггүй. Манайд жуулчин, цагаач хоёрыг хольж ойлгоод байгаа юм. Энэ дээрээ арга хэмжээ авдаггүй. Аялал жуулчлалын компаниуд тухайн оронд жуулчин үлдээсэн бол дахиад тэр орны жуулчныг авахгүй. Тэгэхээр компаниудын бизнес алдагдалд орно шүү дээ. Тийм учраас жуулчдаа үлдээхгүй. Хууль бусаар орж ирж цагаачлаад байгаа хүмүүс аюул учруулаад байгаа. Үүнийг бид цэгцлэх ёстой. Маш их жуулчин орж ирж байгаа үед хүчний байгууллагаа бэхжүүлнэ. Олон жуулчин орж байгаа юм чинь эрсдэлтэй.

-Таван сая жуулчин хүлээж авдаг болоход багагүй хугацаа шаардагдах болов уу?

-Өнөөдрийн байдлаар таван сая жуулчин ирвэл даахгүй шүү дээ. Метро, тусгай зориулалтын зам, байшин барилгаа бариад 2030 онд авна гээд байгаа юм. Бүх дэд бүтцээ шийдвэрлэнэ. Мөн жуулчдыг татахын тулд чөлөөт худалдааны бүс байгуулна. Дэлхийн брэндүүдийг татваргүй худалдаалах бүс гэсэн үг.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
бидний хот:
ер буруутгая гэвэл үр дүнтэйгээр шүүмжлэх хэрэгтэй бол уу? харин ашиггүй комментийг хэнд бичдэг юм, энэ сайтны админ ч уншихгүй. хийх санаа байвал яаж ийгээд л бүтээнэ, гол нь талцахгүй байгаад энэ төсөл бүрт өөрийн чадах зүйлээр (ядаж болохгүй байгааг нь очоод нүүрээ харж байгаад хэлчих зориг гаргавал) оролцож тусалбал эргээд таны хүүхдүүдэд ашигтай байна. хувиа бодсон өнөөдрөөр амьдрагч бэртэгчингүүдэд бол хэрэггүй газар буруу сэтгэгдэл үлдээж өөрийгөө хуурах нь сайхан л байх, чиний хүүхэд уншаад энэнээс дар зүйл л сэтгэнэ. ядаж олигтой нэг зүйлд цагаа үрсэн дээр биш үү! дахиад ч нэмж хийх ажлууд хотод маань бий, бид оролцоно, бүтээнэ, зөвхөн шударга байх боломжийг л компани, хувь хүмүүст олгочих.
2014-10-30
зочин:
э/з ийн хямралаас гарах 90 хоног найрсаг уб өрлөгт уб сэтгэл татам уб гэсэн олон гоё нэртэй уриа ч юмуу лоозон уриа лоозонгоор юм яридаг цаг үедээ эргээд очицгоох уу
2014-04-24
жуулчин:
хахаха энэ хүн эргүүтэж гүйцлээ жуулчин татах гэж чөлөөт худалдааны бүс байгуулна гэнэ 1. наад бүсийг чинь байгуулах гэж хойд урд хил дээр хашаа хатгаад огт хөдлөөгүй 20 жил боллоо 2. жуулчин гэдэг чинь худалдаачин биш эргүү минь монгол сэтгэлгээгээр бүү ханд манайхан л жуулчин нэрээр гадаадад дэлгүүр хэсдэг болохоос жуулчин чинь юм л үздэгийн ш дэ юм гэхээр байгалын сайхан түүхэн дурсгалт үзмэрүүдийг хэлж байгаа юмаа түүнээс эрээний хог авах гэж ирдэгүй юм
2014-04-24
buural mynguujin :
xaxaxaxa ene bol buural mynguujingiin 2 r dureer todorloo
2014-04-24
п.наран:
дэмж байна шүү үүүүүүүүүүү
2014-04-24
bold:
khooson yria bnaa tiim ikh juulchin chini khaana bnaa khuukhed khuurch bgaa ym shig ym yriaad oorsdiigoo l ajil khiisen bolgoj kharuulakh l sanaa
2014-04-24
zochii:
найрсаг улаанбаатар” хөтөлбөр gene..нийтийн тээвэрт нэвтрүүлнэ..niitiin teevriin joloochoos ni hogjim ni dendyy ih changa baina hogjmoo jaahan bagasgaad ogooch geheer ..ulam changalchihdag gojyyd yum bainalee shyydee.
2014-04-24
хүслээ:
2030 он юун холын сонсогдох юм. 30-онд өөрөө байх уу ядаж 10 жилийн дараа гэж худлаа ярих чинь яасан юм.
2014-04-23
юуууу :
1сая хүн ам нь багтахгүй чихэлдэж ядаж байхад дээр нь 5сая жуулчин ирчихээр юу болох юм бол ?
2014-04-23
aagii:
juulchdiin too hurdats muutai usuhud nuluuj bga hed heden shaltgaan bn. 1. manai d aylah het undur unetei bn. hyatadaaas barag 2 dahin unetei. 2. manai tour operator.uud mungu awhaa l bodood uilchilgee talaa anhaarahgui honotsiin setgeleer handaad bn. mongold irsen juulchin dahij ireh tohioldol ih baga bn. 3. hutuch tailbarlagch zaluusiin tuuh soyoliin medleg mash muu bn. egeer zuils dr anhaarah heregtei. niislel hotoos ayalal juulchlald anhaarch bga ni taalagdaj bn
2014-04-23
zochin :
amnixa xireer buraach xotinxoo xogiig ceverlej chadaxgui baij un uxseni chini 5 saya juulchin uzuulj xaruulax umtai ch um shig teneg uvgun ,naadmar l xeden juulchin irxeer buudal duurchdeg biz de baakum orchnooso garch amidrald oirtmoor um
2014-04-23
mandah:
tsagdaagaa sain ajilluul zarim ni hulgaichtaigaa niileed hetsuu.
2014-04-23