Украинд 50 сая долларын тусламж үзүүлэв

img

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдан энэ долоо хоногийн эхээр Украинд төрийн айлчлал хийж буй. Айлчлалынхаа үеэр тэрбээр Украинд 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдсэн хэмээн ВВС”  агентлаг мэдээллээ. Жое Байдан “Украинд Засгийн шинэчлэл хийх хэрэгтэй. АНУ энэ бүх шинэчлэлийг эхлүүлэх 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо. Би Украины Ерөнхий сайд Арсений Яценюкт энэ мөнгөний тусламжтайгаар төрд бий болсон авилга, хүнд сурталыг үндсээр нь суга татахыг хүсч байна” гэжээ.

Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинков Вашингтоноос өгч буй мөнгөн тусламжийг хүлээн авч, ирэх сараас эхлэн кампанит ажил эхлүүлж буйгаа мэдэгдсэн байна. Энэхүү ажлын хүрээнд авилга авсан парламентын гишүүнд хариуцлага хүлээлгэх хариуцлагын шинэ системд шилжиж байгааг сануулсан гэнэ. Турчинков АНУ-аас үзүүлж буй 50 сая ам.долларыг буцаан төлөхөө амлаж, туслалцаа үзүүлсэнд талархалаа илэрхийлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зоригоо:
хохлой нарын хох нь удахгүй хошуу нь унжаад хөхөл нь өрвийгөөд ирнэ
2014-04-25
хахахаххахах:
хахахаххахахахахахахахахах элэг
2014-04-24
mezg:
оросууд 30$ тэрбумын хөнгөлөлт, америкчууд 50$ сая-ын зээл
2014-04-24
монгол:
украйнчууд үргэлж зовж байхдаа таарсан тэнэгүүд, оросуудаас салаад сайнаа үзэж гэж горьдож байгаа бол югослав, гүрж, афганистан, сирийн араас орно.
2014-04-24