Д.Хүдэрбулга Ази тивийн аварга боллоо
2014-04-25

Казахстаны улсын нийслэл Астана хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээний  эрэгтэйчүүдийн  97 кг-ын жингийн ангилалд барилдсан үндэсний шигшээ баг, “Ганьт” клубын тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга түрүүлж, Азийн аварга болжээ. Тэрбээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн шавь юм.

 

Д.Хүдэрбулга алтан медалийн төлөөх барилдааныг Киргизстаны бөх Магомед Мусаевтай хийж, 7:5 онооны харьцаатайгаар ялснаар Азийн аварга болжээ. Ийнхүү ОУХМ Ч.Ганзориг 2006 онд тус улсын Алматы хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт медаль авснаас хойш найман жилийн дараа Д.Хүдэрбулга тивийн аварга болж буй аж.

 

Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдсан П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Э.Нарангэрэл нар мөнгөн медаль зүүлээ. Харин “Алдар” спорт хороо, “Ажнай” клубын тамирчин Н.Лхамгармаа 61 кг-ын жинд барилдаж,  хүрэл медалийн тавцанд зогссон.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
amjilt xcej bayar xurgie. mongold myanga xolcoo gargaj gadaadad mongol ulcin neriig gargaj mongoldoo yaduu zuduu amidarch bacnaac gadaadiin ulctai geree xiij ter ulciin neriin omnooc xolcoo gargaj ooriixo xuch xodolmooriig uneluulj bayan amidrax tsag bolcon avarga tamirchidaa! bugded ni amjilt
2014-04-26
bayar xurgie:
xund jingiin sain buxtei bolloo shuu dee
2014-04-25
suvdaa:
"ганьт-олимпын гал клуб" -ын тамирчин д.хүдэрбулга дүүдээ амжилт хүсье. олимп, дэлхийн аварга болоорой.
2014-04-25
б.мөнхжаргал :
сайхан мэдээ байна. монголчуудаа хүдэрбулгатаа амжилт хүсэе
2014-04-25