Ханхүү Жорж надтай гэрлээч
Их Британы угсаа залгамжлах гурав дахь үе Жорж Александр Луи эцэг эхийнхээ хамтаар Шинэ Зеланд болон Австралид төрийн айлчлал хийж буй.
Тус айлчлалын гол баатар бяцхан ханхүү Жоржтэй гэрлэхийг хүсч, гүнж болохыг хүссэн 7 болон 11 сартай хоёр охин ханхүүд гэрлэх санал тавьсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ.
Шинэ Зеланд улсын нэгэн иргэн 11 сартай Руди охиноо ханхүүтэй гэрлүүлэхийг хүсч энэ тухайгаа охиныхоо даашинз дээрээ бичиж, ааваас нь зөвшөөрөл хүссэн байна. Ханхүү Руди охины ирээдүйд сайн сайхныг хүсээд, хүүгийнхээ ирээдүйг төлөвлөхөд дэндүү балчир байна хэмээжээ.
Мөн Австралийн 7 сартай Сүси охины ээж гүнгийн ахайтан Кейт Миддилтонд хүүгээ охинтойгоо гэрлүүлэхийг хүсч, “Охиныг минь гүнж болгоод өгөөч” хэмээн хэлжээ.
Ахайтан охины ээжид миний эрх мэдлээс хэтэрсэн асуудал байна гэжээ. Тэрбээр, “Хүү минь сайхан залуу болох бололтой. Би өнөөдөр хүүтэйгээ гэрлэхийг хүссэн нэг хөөрхөн охинтой тааралдсан. Ямар хөөрхөн гээч тэр охин. Харамсалтай нь миний хүү ирээдүйн ханиа өөрөө сонгох нь тодорхой” хэмээн ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ