Тянь Ан Миний халдлагын музей нээгджээ
Бээжин хотын Тянь Ан Миний талбайд 1989 оны зургадугаар сарын 4-нд болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалд зориулсан музейг Хонгконгт нээсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус музейг “Tsim Sha Tsui” хэмээн нэрлэж уг бослогын үеэр амь үрэгдсэн залуусын дурсгалыг хүндэтгэх газар болгон нээжээ. Музейн эзэн нээлтийнхээ үеэр “Өнөөгийн хятадууд болон хойч үе минь 1989 оны уг хэрэг явдлын талаар төдийлөн сайн мэддэггүй. Харин мэддэг хүмүүс нь энэ талаар огт ярьдаггүй. Жинхэнэ үнэнг хятадууд мэдэх цаг нь болсон” гэжээ.
“Tsim Sha Tsui” музейн хамгийн үнэтэй үзмэр нь 1990 онд олдсон нэгэн оюутны өдрийн тэмдэглэл байгаа аж. Тус тэмдэглэлд “1989 оны Тянь Ан Миний бослогыг танк, явган цэргээр дарж, оюутнуудыг яг л нохой шиг алж байсан. Биднийг энэ талаар ярихгүй гэвэл суллах болно гэж байсан. Тэр үед миний найз тэдэнд итгэж амлалтын бичигт гарын үсгээ зурсан ч хоёр хоногийн дараа түүний цогцсыг гудамжнаас олсон” гэж бичсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ