Н.Алтанхуяг: Одоо бид ажлаа хиймээр байна
2014-04-30

Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ. Гишүүд “давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөлд ямар байр суурьтай байсныг хүргэе.

 5

Засгийн газрыг тараачихъя гэсэн санаа байхгүй

5

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

-Төрийн байгуулалтын байнгын хороонд МАН-ын бүлгээс  Сү.Батболд, Су.Батболд бид  гурав харъяалагддаг.  УИХ-д эзэлж байгаа процентын дагуу байнгын  хороонд байраа эзлэх ёстой. Өнөөдөр бид цөөнх байгаа нь хууль хэлэлцэх үед хүндрэл бэрхшээлтэй тулдаг. Бид хэлэлцэж байгаад энэ хуульд “Ерөнхий сайдаас гадна ерөнхий чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Мөн энэ хуулийн хэг 2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлнэ” гэсэн саналыг оруулсан. Ингэхдээ бид ямар нэг байдлаар Засгийн газрын үйл ажиллагааг зогсоочихъё. Засгийн газрыг нь тараачихъя гэсэн бодол санаа оруулаагүй. Бид УИХ-ын үйл ажиллагаатай холбогдуулан энэ санааг оруулсан. УИХ-ын 17 гишүүн Засгийн газарт байгаа. Засгийн газрын гишүүн гэдэг асар их ажилтай учраас  УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломж бололцоо муутай. Ирц бүрдэж өгдөггүй. Хоёр долоо хоногийн өмнө энэ асуудлыг хэлэлцэх тухай яригдаад ирц 74 хүрээд байтал АН завсарлага авсан. Гэтэл асуулт асуух сайд олдохгүй байсан. Дүүрэн байсан танхимаас бүгдээрээ гараад явсан. Энэ мэтчлэнгээр УИХ өөрөө үйл ажиллагаагаа явуулахад  хүндрэл үүссэн. Өнгөрсөн намрын чуулган бүтэн хоёр сарын турш ирцтэйгээ хөөцөлдсөн. Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа нөхөд Засгийн ажлыг бүрэн дүүрэн хийж, гүйцэтгэж чадаж байна уу. Энэ асуудлын үүднээс бид УИХ, Засгийн газрын гишүүнд давхар байх тоог хасъя гэж үзсэн. Хугацааны хувьд данхар бүтэцтэй, Шинэчлэлийн нэртэй Засгийн газар байгуулагдаад 16 яамтай болоход 116 яамны газар хэлтэс, 982 төрийн албан хаагч шинээр нэмэгдсэн. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” бодлогыг эхлүүлсэн. Тийм учраас бид 2014 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх санал гаргасан. Долдугаар сарын нэгэн хүртэл батлагдсан хуульд нийцүүлээд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах боломжийг Ерөнхий сайдад олгосон. Ердийн журмаар явбал тав хоногийн дараагаар хууль мөрдөгдөөд эхэлнэ шүү дээ. Бидний гаргасан санал дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Засгийн газрын бүтцийн хувьд өөрчлөлт оруулаад явж болно.

 5

Явцуу улс төр хийхээ болиоч ээ

5

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Энэ бол ойлгомжтой асуудал. Өнөөдөр бид энэ хуулийг батлах юм бол Засгийн газраа 50 хувиас дээш солиод огцруулж байгаа хэрэг. Асуудал шийдэж болно. Гэхдээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг 50-иас дээш бүрэлдэхүүнээр явуулж болохгүй. Үүнийг Ерөнхийлөгчийн гаргасан 2016 оны долдугаар сарын нэгнээс явуулах хэрэгтэй. Явцуу улс төр хийхээ болиоч ээ.

5

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр дэмжсэн бол хууль зөрчих  байсан

5

УИХ-ын дэд дарга Л.Цог:

-Өнөөдөр Монголын төр их чухал юм яриад байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр дэмжсэн бол ёстой Үндсэн хууль зөрчих байсан. Тийм болохоор бид засч, залруулаад Ерөнхий сайд болон сайд нар байхаар оруулсан. Үндсэн хуульд Засгийн газрыг огцруулах хувь хэмжээ заагаагүй. Би өөрөө  гишүүн биш байх үеийн сайд. Үндсэн хуулийн долоон будилаан Монголын төрийг 10 гаруй жил савлаа.

5

Засгийн газрыг огцруулах хүсэлтэй хүмүүс байгаа

6

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

- Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэж 1997 онд батлуулсан юм. Үүний дараа Ц.Элбэгдоржийн Засгийн газар бий болсон. Дараа нь 1999 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа дахиад Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж. Тэгэхээр Үндсэн хуулийн үзэл санаа бол угаасаа ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй, эсвэл болно гэдгийг бичээгүй байгаа байхгүй юу. Үндсэн хуулийн үзэл санаа бол Монгол Улс парламентын Бүгд найрамдах улс гэдгийг тунхагласан. 1992-1995 онд хуулийн ямар ч өөрчлөлтгүйгээр Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байсан. Үүнийг Л.Цог гишүүн мэдэж байгаа. Тэгээд үүнтэй холбогдуулаад Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Тэр долоон өөрчлөлт бол Монгол Улс парламентын засаглалтай улс гэдгийг илүү тодорхой болгож чадсан юм. Хүмүүс түүнийгээ уншаагүй байж, ямар зохицуулалт байгааг нь мэдэхгүй байж, дээрдүүлсэн, дордуулсан гэх хэрэггүй. Одоо шууд уншихад нэг ч хүн “Энэ үнэхээр буруу юм байна” гэж хэлж чадахгүй. УИХ 66 хувийн санаалаар, олонх цөөнхийн саналаар баталдаг. Угаасаа логикийн зөрчилтэй.  Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт орсноор  хагас сайн өдөр нь амралтын өдөр болсон тул хуралдах хоногийн тоог цөөрүүлэхээс өөр аргагүй болсон. Бүх санал хураалт нууцаар явдаг байсан. Хэн, хаана, хэний төлөө санал өгч байгаа нь ард түмний өмнө ил биш байсан. Үүнийг ил болгосон. Ийм долоон өөрчлөлт хийсэн юм. Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг заавал Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр УИХ-д оруулж ирдэг байсан. Ерөнхийлөгч нь зөвшөөрөхгүй байсан учраас Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг арван хэдэн удаа буцаасан. Нэг хүн долоон удаа, бусад хүмүүс нь 1-2 удаа, нийт дүнгээрээ 10 гаруй удаа буцсан. Засгаа байгуулж чадахгүй нөхцөл байдал үүсч байсан учраас бид тэр өөрчлөлтийг хийсэн. Парламентын засаглалтай Бүгд найрамдах улс гэдгээ илүү их тунхаглан зарласан ийм зүйлийг залуу үеийнхэнд худал мэдээлэл өгөөд, толгойг нь эргүүлээд байх шаардлага байхгүй. Ер нь бол цаашид парламентын бүгд найрамдах улсыг илүү төгс төгөлдөр болгох ёстой. Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болох хэрэгтэй. Ерөнхий сайдад нь парламентыг тараадаг эрхийг өгөх хэрэгтэй. Ингэж байж энэ улс орон зөв явна. Засаглалын хуваарилалт зөв болно. Тэгэхгүйгээр, өөрснийхөө зохиосон дугуйгаар хорин жил яваад ирэхэд засаглалын хямрал тохиолдож байна. Хүнд үеүдийг бид олон удаа давж гарсан. Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барихдаа сонгуулийн дундуур бужигнаан оруулна гэж өргөн бариагүй. 2016 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжихээр өргөн барьсан. Үүнийг хэсэг бүлэг хүмүүс л 2014 он гэж наашлуулах сонирхолтой байгаа. Үүгээр Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаа. Хэнд ч ойлгомжтой ийм зүйл байхад үүнийгээ “Том төрөөс ухаалаг төр рүү” гэж яриад суугаад байх шаардлага байхгүй.  Харин эсрэгээрээ ийм шийдвэр гарчих юм бол нэг хүний ажлыг хоёр хүн хийдэг болно. Илүү томорно. Тийм учраас ерөнхий байр сууриараа бид парламентын бүгд найрамдах улсынхаа сонгодог тал руу явах хэрэгтэй гэсэн байр суурийг барьж байгаа юм. Нэгдүгээр саналтай холбогдуулаад хэлэх зүйл ийм байна. Би З.Энхболд даргыг бас анхаараасай гэж хүсч байна. Засгийн газрын хуулийн 18-р зүйл бол бүтцийн асуудал. Манайх 16 яамтай. Дөрвөн үндсэн чиг үүргийн, 12 нь салбарын яам.

5

Хоёрдугаар зүйл гэвэл, бүрэлдэхүүнийг тодорхойлж байгаа юм. Энэ бүрэлдэхүүн дотор 16 сайд дээр Шадар сайд, ЗГХЭГ-ын сайд, Ерөнхий сайд нэмэгдээд 19 сайд болж байгаа. Уг нь бид хэн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүнийг хамт хийж болох вэ гэдгийг бүрэлдэхүүнээрээ ярьсан бол  төгс төгөлдөр болох байсан. Тэгэхээр энэ дээр ЗГХЭГ-ын сайд, Шадар сайд хэрэв байх юм бол УИХ-ын гишүүн байхгүйгээр одоогийн хуульд томъёологдчихоод байгаа юм.

5

Засгийн газар ажлаа дүгнэх болсон

6

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг:

-Үндсэн хуулинд орсон долоон өөрчлөлттэй холбогдуулаад янз бүрийн санаа их гардаг. Амьдралаас урган гарсан санаа. Тэр үеийн улс төрийн тогтворгүй байдлаас сургамж авсан.  Засгийн газар бүрэн эрхийн хугацааны талд орлоо. Ажлын үр дүн асуух завсрын үе ирээд байгаа. Энэ хоёр давхардаад асуудал үүсч, улс төрийн өнгө аястай  болчихоод хүндрэл учруулаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийг хэрэгжүүлэхдээ 2016 оны гэснийг дэмжиж байгаа. Одоогийн хууль эрх зүйн орчиндоо Засгийн газрын  үйл ажиллагааг дүгнэж ярих ёстой шүү.  Тийм учраас асуудлыг хооронд нь холилгүй, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагын хороонд ярьж байгаад шийдвэрээ гаргасан нь дээр байх.

5

Дахиад л хорлон сүйтгэх ажиллагаа явж байна

5

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Хаваржингаа ажил хийлгэсэнгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг би дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль хоёр агуулгатай байсан. Эхнийх нь  Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн. Үүнд нь нэмэлт оруулсан. Энэ хуулийн төслөөс бол улс төр хийж байна. МАН-ын бүлгийн М.Энхболд, Сү.Батболд, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар гээд бүгд л “давхар дээл”-тэй байсан. Та нар боль л доо. Бид бүгд нэг Засагт байсан. Та нар хаяж явсан гээд хорсоод байгаа юм уу. Одоо Үндсэн хуулиа бариад Ерөнхийлөгчийн санал болгосноор явуулъя. Дахиад хорлон сүйтгэх ажиллагаа явж байна. Хээрийн сургуулийг битгий дайн байлдаан болж хувиргаад бай. Хэн ч Монголын төрд олонхи болж болно. Одоо бид ажлаа хиймээр байна, болиоч ээ.

5

Бид ажлыг гацаагаагүй

5

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Эрх баригчид дураараа ажлаа хийж байгаа. Сөрөг хүчний гар хөлийг хүлж байгаад ажлаа хийгээд явж байгаа.Үр дүн нь Монгол Улсын нэр хүнд гадаадад уналаа. Монгол Улсад өнөөдөр 23 мянган аж ахуй нэгж хаалгаа барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг санаачилсан. Бид ажлыг гацааж, гай болоогүй. Ерөнхийлөгч өнөөдөр хуульд 2016 оноос хэрэгжүүлнэ гэж хориг тавина гээд байна. Ерөнхийлөгч яагаад АН-ыг дэмжээд байна вэ? Ард түмнээс сонгогдсон хүн шүү дээ.

5

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
shorloo:
myeronhiilogh maani yamar negen yuman deer uhaalag handah bizdee. gehdee l dabhar deelee tailah tuhai huuliin heregjiltiig 2016.07 sar hurtel horig tabij bgaa ni bas l sonin sanagdaj l bna daa. haraj l baih uldlee dee, ard tumen maani.
2014-04-30
shorloo:
ta nariin ene ih heruul ajil hiiduulehees chin ard tumen uneheer zalhaad bna. odoo bolieo. oorsdoo ajlaa hiij chadahgui baitsgaaj tosbiin baiguullagiinhand bitgii daramt uzuuleed baildaa.toriin erhmuudee tsaaguur chini ta nariig ard tumen unelehee hundlehee bailaa shuu dee. daraagiin songuulid songogchid herhen handah bol gehees sonirholtoi sanagdaad bna shuu.
2014-04-30
shorloo:
shinechleliin zg-iihanaa ta nariig deeguur tom tom yum yariad baih xoiguur chini ard tumen ulam hetsuudej bna shuu dee. yumnii une tengert hadaj, mongonii hanash nabs unaad bna daa. medej bgaa erhemuud bna uu. ard olon songogchdiinhoo dund orood uzeechee. ard tumniig yuch meddeggui sonsdoggui, oilgodoggui gej bodood bgaa yum bish bizdee. odoo bolioch dee. end tend bicheed yariiad bna shuu dee.oorsdoo eruul hunii uhaanaar bodood uzdee. yagaad toriin erhmuudiin jiliin orlogo mer bum, heden zuun sayar nemegdeed bna aa.end neg yum heleed bna shuu dee.
2014-04-30
zochin:
enen bayrtsogt duu orchihochee sayhan gemt heregten bolohoo aldaad ywj baisan ard tumnii dund luiwarch nereerl duudagdaad baih shig haragddag erhem dee , odoo uurtuu ni adilhan ham heregten negeer nemegdenguut bayrlaad muruu alagdaad guij baigaa bailguidee
2014-04-30
zochin:
altan huyag ta idej uuh samrah dampuuruulah ajlaa mash sain hiisen bayarlalaa. tanaar dahiad tiim ajliig chn urgeljluulmeergui bn. uneheer zogsoj ehellee. bayarlalaa odoo zugeer l bayartai gj helmeer bn
2014-04-30
altan-huyag-t:
chi unendee ohiniig chini atg ilruulsend horsood booj uheh geed baigaa shuu dee, er chi ohindoo uurlah hereg baihgui. ‘eh ni heer alag bol unaga shiir alag‘ gedeg yum. chi ooroo iim amidraltai, ohin chini chamaas sursan hereg. chi ariin haalga, heel hahuul. huivaldaand durtai shuu dee, bugd medne
2014-04-30
altan-huyag-t:
chi unendee ohiniig chini atg ilruulsend horsood booj uheh geed baigaa shuu dee, er chi ohindoo uurlah hereg baihgui. ‘eh ni heer alag bol unaga shiir alag‘ gedeg yum. chi ooroo iim amidraltai, ohin chini chamaas sursan hereg. chi ariin haalga, heel hahuul. huivaldaand durtai shuu dee, bugd medne
2014-04-30
n. altan-huyag-t:
chi unendee ohiniig chini atg ilruulsend horsood booj uheh geed baigaa shuu dee, er chi ohindoo uurlah hereg baihgui. ‘eh ni heer alag bol unaga shiir alag‘ gedeg yum. chi ooroo iim amidraltai, ohin chini chamaas sursan hereg. chi ariin haalga, heel hahuul. huivaldaand durtai shuu dee, bugd medne
2014-04-30
n.altan-huyag-t:
chi unendee ohiniig chini atg ilruulsend horsood booj uheh geed baigaa shuu dee, er chi ohindoo uurlah hereg baihgui. ‘eh ni heer alag bol unaga shiir alag‘ gedeg yum. chi ooroo iim amidraltai, ohin chini chamaas sursan hereg. chi ariin haalga, heel hahuul. huivaldaand durtai shuu dee, bugd medne
2014-04-30
хүн зон :
хийгээч тэгээд. тал тал тийшээ дайрч хэрэлдэж байхаар.
2014-04-30
зочин:
монгол улсыг галзуу хөгжүүлнэ......
2014-04-30
казино:
1казиног байгуулахад гадаадынхан дор хаяж 1 тэрбум долараар босгоно. дараа нь олон мянган ажлын байр байнга бий болно..хятад солонгос орсууд тоглоомны донтой шүү .....
2014-04-30
алтаа хө:
ажлаа хийгээч хэн байг гээд гар хөлийг чинь тушаад байна та нар тэртэй тэрэнгүй хүчиндээд өөртөө тааруулаад идэж уугаад байгаа биз дээ
2014-04-30
unen:
odoo ajilaa xiitsgee man-xan, gazariin naimaa, litsenziin naimaa, gadnaas orjnirsen xorongo oruulagchidaas, xujaa nariig xuuli busaar oruulj irj bayjsan ta nariin orlogo chini baixgui boloxoor xorsood uxex ni ee, man-xan zasag barij baixdaa yagaad dabxar deelnii asuudaliig xondoogui be, teriigee talbarlaach dee, mongold xiix ajil ix ban man-n oligarxuydaa
2014-04-30
......:
одоо алтанхуяг болсон. огцоруул. дараагийн хун нь хийг.
2014-04-30
bayartdogt d:
ta uih bus shorond baih hun shuu icheech gadaadin hebleld hurtel tsniig hen gedgiig zarlaa bizdee temuujin chamd zoriulj dhorong tab tuhtai bolgoj bgas gesen udahgui tendee tabtai moril
2014-04-30
шударга ёс:
давхар дээлний асуудлаар бурмаа, батзандан 2-ыг 200 хувь дэмжиж байна. ард түмний элч гэдгээ мартаагүй, энэ 2-тоо баяр хүргэмээр байна. ан засгийн газрын тогтвортой байдал алдагдана. үүнээс ард түмэн хохирно гэж хэлээд гоншиноод, матрын нулимс унагаад байхаа болимоор байна. сайд нар гарын үсэг зурах, гадаад дотоод зугаалах, хувийн ашиг хонжоо олох ажлаа л хийдгийг ард түмэн мэднэ. дэд сайд нарын түр орлон гүйцэтгэгчээр томилоход 5 минутын ажил. төрийн ажлын залгамж зарчим энэ. тэд хэдэн жил ч үүрэг гүйцэтгэгч хийнэ. энэ хугацаанд төрийн тогтвортой байдал алдагдана гэдэг зөгнөл. сайд байна уу байхгүй байна уу ард түмэнд чухал биш. битгий ард түмний нэрийг албан тушаалын шуналдаа хутгаад бай алтанхуягаа. ялангуяа алтанхуяг яаралттай огцрох ёстой. худлаа ярьж иргэдээ хуурч, талхнаас өөрийг идэж тансаглаад яахав гэж хэлдэг, сайд агетлагийн дарга нартаа хариуцлага тооцож чаддагүй ийм үлбэгэр, бөөрөнхий, зөвхөн ганц намын ерөнхий сайд хэрэггүй. онцгой комиссын дарга шадар сайд тэрбишдагва, түүний туслах онцгой комиссын орлогч дарга обег-ын дарга дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, гадаад дотоод золголт хийж, зугаацаж яваад шүлхийд 20 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байхад сайн ажиллаж байна гэж байгаа. тэгэхээр засгийн газарт 20 тэрбум төгрөг юу ч биш болсон. тэгэхээр улс орны эдийн засаг уналгүй яахав. ан давхар дээлээ тайлж чадахгүй бол ман-аас ялгагдах зүйлгүй болно. хэрвээ ман-тай зууралдаад барьцаад байвал ардчилсан нам тарж, эсвэл ман-д дагаар орооч. ардчилсан, ардчилсан гээд хашгираад байдаг мартсан уу. ман-ын нэг сайн зүйл нь төрийн алба ямар байх ёстойг мэддэг. ан төрийн алба гэж юу байдгийг мэддэггүй болохоор ухаалаг төрийг байгуулж чадахгүй
2014-04-30
bolieoo:
an xeterxii zoolon bn man iixan arai dendvv uls torjij ard tvmnii tolgoi ergvvlj bxiim ta nar garlaa geed yu oorchlogdox vmbe bvvr balarna xvmvvs vmar sonin vmbe oorsdoo aniig songochood 2 jil ch bologvi bxad dvgnelt ogood tuilshirch xudlaa uls torjix vm zondoo l oorchlolt xiij bn zam xargui mashinii taglaa bogloo xeterxii il tod bvgdiin nvden deer bn dald bxad vaj bolj bsiin martamxai mongolchuud
2014-04-30
zochin:
ajlii ni xiilgeechee man iixaan neex gemgvi vm shig ta nariin tarisan balag duusax boloogvi vmuu mongoliin ard tvmend toxioldoj bgaa balgiin ex suurii ni tabichaad odoo vax geed bga vmbe vdaj an 4 jil bolsnii daraa naad xudlaa uls toroo xiigeechee naad eronxii saidaa vmar ix xemledeg vmbe boliochee boliochee bolieoo bolieoo
2014-04-30
zochin:
ynheer ard tymnii amdral xetsyy bolj bna shyy dee ene 2 jil uy hiisen ym be
2014-04-30
zochin:
ynheer ard tymnii amdral xetsyy bolj bna shyy dee ene 2 jil uy hiisen ym be
2014-04-30
zochin:
ynheer ard tymnii amdral xetsyy bolj bna shyy dee ene 2 jil uy hiisen ym be
2014-04-30
jhfgois;:
ene byambatsogt gedeg nuhur odoo uuriiguu ulsturch boltson gej bodood bga yum uu, erdenet ruu yanz yanz shahaj nalj guij bgaad mungo hiij avsan shuu dee, 2000 onii ued. zugeer l hovdiinhon songoson bolohoos ta uls turch boloogui shuu, gishuun!
2014-04-30
irgen:
altanhuygt ahiad ideh mungu uldsen bololtoi teriigee idej duusgahiin tuld ene suudlaa uhen hatan hamgaalj bgaa yum bish uui
2014-04-30
zochin:
altanhuyag saidaa odoo tand dahiad ideh mongo bgaa yum uu ah duu torol sadan nz nohdooroo idej duusaagui yum uu ard irgen bidendee jaahang uldee l de...
2014-04-30
батаа:
та одоо ажлаа хийгээч дээ хэн байг гэв ёстой тэнэг дурак монгол банк монгол төгрөг хэвлэж баруун солгойгүй баахан мөнгө тараасан монгол төгрөгийг доллор болгож кампаниуд гаднаас сэлбэг тоног төхөөрөамж авна тэгээд одоо нэг доллар 1800 хүрлээ энэ чинь өмнөх 20 жилийн эдийн засгийн ололтоо чи л устгалаа шүү дээ
2014-04-30
зочин1:
алтанхуяг тэргүүтэй ан- хан 2 жилд иргэд аан- г шалгаж дарамталж мөнгө нэхэж авсан даа. хогны уут төмөр сав цэцэг тарьж татварын мөнгөөр тоглосон. та нараас залхаж байна.
2014-04-30
md-12:
хараал идсэн ман-ын новшнууд
2014-04-30