АНУ, Украинд зэвсэг нийлүүлэхгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппиний нийслэл Манила хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр “Украины армид АНУ зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг шийдвэрлэх арга биш, харин хориг арга хэмжээг чангатгах нь илүү үр дүнтэй” гэжээ. Тэрбээр “Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувиар АНУ хэзээ ч Украинд зэвсэг нийлүүлэхгүй. Бид зэр зэвсэг, цэрэг армийн хүчээр бус ОХУ-д дипломат замаар дарамт үзүүлэх болно. АНУ-ыг Украины армид зэр зэвсэг нийлүүлсэн гэж бодож байгаа. Энэ бол худал мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна. Одоо ч, ирээдүйд ч Украины армид АНУ зэвсэг нийлүүлж, хүйтэн дайныг өдөөн турхирахгүй” гэжээ.
1
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байдан Украин улсад төрийн айлчлал хийсэн юм. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгч Александр Турчинковд армидаа хэрэглэх 50 сая ам.доллар хандивласан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ