С.Бямбацогт: Х.Тэмүүжинд хариуцлага тооцох ёстой гэж үзсэн
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулснаа хүргэж байна.
5
-Маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлэг уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намын бүлэг энэ асуудалд нэлээд нухацтай хандаж байгаа. Х.Тэмүүжинтэй холбоотой нууцын зэрэглэлтэй материал УИХ-ын чуулганд орж ирсэн. Тус материалтай УИХ-ын гишүүд нэг бүрчлэн танилцсан байгаа. Үүнд манай бүлэг байр сууриа нэгтгэж хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.
5
-2007 онд Л.Болд, Х.Тэмүүжин нар Америк улстай худалдааны хөрөнгө оруулалтын нууц гэрээ хийсэн байдаг юм байна. Энэ гэрээ нь Үндсэн хуулийг зөрчсөн бөгөөд Монголын аюулгүй байдалд нөлөөлж байна гэх зүйл яригдаж эхэллээ. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Зарим гишүүдээс Худалдааны ил тод байдлыг хангах гэрээ нь үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн байна гэдэг асуудал гарсан. Үүнд ажлын хэсэг байгуулан судалж байна. Засгийн газрын гишүүд хариуцлагагүй хандсан байж болзошгүй зүйлүүд илэрч байгаа. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй байна. О.Баасанхүү гишүүний үндэслэлээс гадна нууцын зэрэглэлтэй асуудлууд байгаа. Үүнийг судалж байна.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ