Залуу малчид анх удаа чуулна
2014-05-05

"Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөгөөн анх удаа энэ сарын 9, 10-ны өдөр Төрийн ордон болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа энэ зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн залуу малчдын төлөөлөл болох 360 залуус чуулах юм.

ааа

Улсын зөвлөгөөний талаар Ерөнхий сайдын зөвлөх Д.Хүдэрбаатар: -Залуу малчны улсын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. Малчдын тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа. Сүүлийн жилүүдэд малчдын тоо 41200-гаар буурсны дийлэнх нь 18-36 насныхан байна. Энэ нь малын тоо толгой багатай, тухайн бүс нутгийн онцлог, малчдын нэр хүнд доогуур байдаг зэрэгтэй холбоотой. Тиймээс бид энэ удаагийн зөвлөгөөнөөр ярилцаад өнгөрөх бус холбогдох яам бүр малчдын талаар баримтлах бодлогыг дэвшүүлнэ гэлээ.

ааа Залуу малчдын улсын зөвлөгөөнөөр залуу малчин цөөрч буй шалтгаан, нөхцөлийг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олох, залуу малчдын нэр хүндийг өсгөх зорилготой юм байна.

ааа

ааа Н.Энх

Shuud.mn
Сонин хачин