Хорооны цогцолбор барихаар хашаалсан байжээ
2014-05-05

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1, 2 дугаар байрны дундахь хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайг хашаалж байгаа тухай цахим хуудсуудаар гарах болсон. Тэгвэл уг талбайд хорооны цогцолбор барилга барихаар ийнхүү хашааласан ажээ. Улмаар барилгын ажлыг эхлүүлэхийн өмнө чийрэгжүүлэлтийн тоноглол, тоглоомнуудыг хуулж байгаагаас үүдэн оршин суугчдын зарим нь хэл ам гаргаад байгаа юм байна.

xd

Чийрэгжүүлэх болон сагсны талбай байсан уг газарт 12*14 метрийн хэмжээтэй, зоорьтойгоо нийлээд гурван давхар цогболбор барих бөгөөд уг барилгад хорооны Засаг даргын ажлын алба болон Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг гээд төрийн үйлчилгээний 10 гаруй байгууллага нэг дор төвлөрч, үйлчилгээ үзүүлэх аж.

s

Барилгын ажлын зөвшөөрөл болон газрыг нийслэлээс 2010 онд өгсөн ч иргэдийн дэмжлэг, зөвшөөрлийг авах гэсээр өнөөдрийг хүрсэн байна. Ингээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд барилгын шаваа тавьсан бөгөөд одоо газар шорооны ажил хийгдэж байгаа аж.

s

Энэ талаар 13 дугаар хорооны Засаг дарга А.Эрдэнээс тодруулахад “Энэ барилгыг эсэргүүцэж байгаа ганц нэг л хүн байна. Дийлэнх  нь зөвшөөрсөн болохоор барилгын ажлыг эхлүүлсэн. Хороо, өрхийн эмнэлэг нэг дор зориулалтын байранд байх нь иргэдэд л хэрэгтэй. Барилга баригдсаны дараа бялдаржуулалтын талбай, хүүхдийн тоглоомын талбай зэргийг дахиж тохижуулна” гэсэн юм. Мөн хорооны ЭМТ-ийн дарга н.Түмэндэлгэр хэлэхдээ “Манай эрүүл мэндийн төв орон сууцны нэг давхарт гурван өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг. Зориулалтын байр биш болохоор төвөгтэй байдаг“ гэдгийг ч хэлж байв.

s

Харин оршин суугч, ахмадуудын хувьд хорооны барилга баригдах юм бол эмнэлэг, сувилал ойрхон, цагдаагийн байгууллага ч дэргэд ирэх нь байна. Тэгэхээр хулгай хүртэл багасна гэж байв. Тус хороо нь 5000 гаруй оршин суугчтай бөгөөд хороо болон өрхийн эмнэлэг нь орон сууцны нэгдүгээр давхарт гурван өрөө байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Баянгол дүүргийн хэмжээнд 23 хороо байдгаас гурван хороо нь өөрийн гэсэн байргүй юм байна.

sa

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хорооны цогцолбор нэртэй эхлээд орон сууц болоод дуусах байхөөөө
2014-05-05