Залуусын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хамтарна
2014-05-05

Монголын Залуучуудын холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт маргааш гарын үсэг зурна. Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлт нь анхаарал хандуулах асуудлуудын тоонд ордог. Тиймээс залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодлогын түвшинд авч үзэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж. Санамж бичгийг үзэглэх арга хэмжээ Монголын Залуучуудын холбоонд болно.

ааа

В.Бат

Shuud.mn
Сонин хачин