Нигерийн эмэгтэйчүүд Обамагаас тусламж хүсэв
2014-05-06

Өнгөрсөн сарын 14-нд Нигерийн “Бока Харам” бүлэглэлийн дайчид дунд сургуулийн 230 охиныг барьцаалан авч явсан билээ. Нийслэл Абужа хотноо хулгайлагдсан охидын гэр бүл болон “Сая эмэгтэйн жагсаал” эмэгтэйчүүдийн холбооны гишүүд “Бока Харам” бүлэглэлийн гарт орсон сурагч охидыг аврахыг гуйж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж хүссэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эмэгтэйчүүд Засгийн газрын ордны өмнө “Обама гуйж байна” гэсэн уриатай жагсаал зохион байгуулсан аж.

5

“Сая эмэгтэйн жагсаал” холбооны тэргүүн Обигаль Изукиш, Ерөнхийлөгч Гудлак Жонатанд хандаж “Та нар чадахгүй бол бид өнгөт арьст эмэгтэйчүүдийг хүндэлдэг, хүний эрхийг дээдлэгч АНУ болон Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж авахын тулд бүгдийг хийх болно” гэжээ. Тус холбоо АНУ-ын Консулын газарт 1.4 сая эмэгтэйн гарын үсгийг цуглуулан өгч, Обамагаас тусламж хүсч буйг уламжлахыг хүссэн гэнэ.

5

Дээрх жагсаалын дараа “Боко Харам”-ийн толгойлогч Абубакар Шекау мэдэгдэл хийж охидыг зарсан тул тэднийг хайхгүй байхыг сануулжээ. Тэрбээр “Бурхан охидыг зарах хэрэгтэй гэж зааварласан. Охид сургуульд сурах биш бусдын эхнэр болох нь чухал. Сануулахад, АНУ-ын цэрэг Нигерийн газар нутагт гишгэсэн тохиолдолд охидыг дахин хулгайлах болно” гэжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
обама:
халтархүү угаршаа дайраад сайхан далим гарлаа нээгэрүүдийг будаа болгоод өг
2014-05-06
тэнэг:
энэ толгойлогч ямар даварсан үгтэйхар арьс вэ
2014-05-06