Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны хуралдаанаар VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ. ааа Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шавийг 2013 оны 12 дугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын талбайд тавьсан юм. Харин одоо дурсгалын хөшөөг байрлуулах ажил үлдээд буй аж. Тиймээс хөшөөний загвар шалгаруулах уралдааныг энэ сарын тавнаас эхлэн долоодугаар сарын нэгний өдрийг хүртэл явуулахаар болжээ.
ааа Уралдаанд оролцох уран бүтээлчдийн бүтээлүүдийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Хангарьд ордоны 13 давхарт нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтэс хүлээн авах юм байна.
ааа
В.Бат
Уншиж байна |