Долларын дохио унтарлаа
2014-05-06

Америк долларын төгрөгтэй харьцах ханш гэж ер нь юу билээ. Гадаадын тодорхой ямар нэгэн валютын нэг нэгжийг худалдан авахад Монголын хичнээн төгрөг шаардлагатайг харуулсан ердийн л нэг үнэ. Тэгвэл энэ үнэ Монгол улсын эдийн засагт олон нөлөөг үзүүлж чадаж байна. Ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортоор оруулж ирдэг жижиг эдийн засагтай манай орны хувьд гадаад валютын үзүүлэх нөлөө бүр ч их. Гадаад валютын ханшийн хөдөлгөөнөөс үүдэн инфляци буюу үнийн өсөлт явагдах нь бодит дарангуйлал гэдгийг бизнесийнхэн ч иргэд ч өдөр тутам мэдэрч бараг бүгдээрээ ханш судлаач болж байна.

Төгрөгийн ханш унах хэрээр иргэдийн үндэсний валютад итгэх итгэл суларч хадгаламж, хуримтлалаа зөвхөн ам.доллароор хийх хандлага улам бүр нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл доллар төлбөрийн хэрэгсэл, өртгийг хадгалагч болж ирсэн ба манай эдийн засгийн хувьд маш чухал нөлөөтэй үнийн дохио болсоор ирлээ. Энэхүү дохионы ирээдүйн өөрчлөлт, байж болох хөдөлгөөний хүлээлтээс эдийн засаг дахь эх үүсвэр, хөрөнгө мөнгө хаашаа яаж хуваарилагдах нь шууд шалтгаалдаг гэдгийг бид одоо ойлговол ойлгохоор болсон.

.

Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл ам.доллар бууж төгрөг чангарах найдвар бүдгэрч магадгүй болоод байна. Гадаад худалдаа, дэлхийн зах зээл дээрх зэс нүүрс түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт зэргийг энд үл нуршин өнгөрсөн жил орчмын хугацаанд төр засгийн хэлж ярьж хийж ирсэн ам ажлын зөрүүг харахад л ийм урамгүй бодол төрж байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмын араас морь бөхийн дуулианыг дарж гарч ирсэн шуугиан бол ам долларын ханш гэнэт өссөн тухай мэдээ байлаа. “2013.07.26 ...Хоёр, гуравхан хоногийн өмнө 1479-1498 төгрөгийн ханштай байсан ам.доллар өчигдрийн байдлаар 1515-1518 төгрөгт хүрлээ. Гэнэтхэн ам.долларын ханш өсөх болсон шалтгаан юу байгааг сурвалжлахаар валютын томоохон төв болох Найман шаргыг зорьсон юм. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй ч “хэзээ ам.долларын ханш буурах бол” гэсэн олон иргэн ченж нараас хариулт нэхэн байв. ....иргэд валютын өсөлтөд ихээхэн санаа зовниж байгаа юм. Найман шаргад ам.долларын өсөлтийн харьцааг дагаад бусад валют ч мөн өсчээ. Хэрэгцээгээрээ ам.долларын дараа ордог юань хэдхэн хоногийн өмнө 244-250 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол одоо 247-248 төгрөг болтлоо өссөн байна. Хоёрхон цагийн дотор ам.доллар 3.5 төгрөгөөр өсчихлөө. Одоо 1515-1518 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна...” гэж хэвлэл сайтууд шуугиантай мэдээлж байлаа.

:

Тэр үед бид дараа жилийн хавар нь ноён доллар 1800 гарахыг үзэж үгээ барна гэж төсөөлөөгүй. Эрх баригчдын ам.доллар 1600 хүрээд тогтоно, эдийн засаг сайн өсөлттэй байгаа гэсэн амлалтад итгэж байсан. Төгрөг суларч ам.доллар 1585 төгрөг гараад ирэх тэр /2013 оны 7-р сар/ үед эрх баригчид ямар тайлбар хийж, бас ямар нөхцөлд ханш бууна гэж бие биенээ тайвшруулж байсан билээ.

Тэд эхлээд Оюутолгойн бүтээн байгуулалт гацсан тул гадаад валютын урсгал багассанаас ийм зүйл боллоо гэсэн. Мөн үүнтэй зэрэгцээд улс төржүүлэхээ ч мартаагүй. Нэгэнтээ эх оронч болох гэж ядсан хэсэг нөхөд /МАН-ынхан/ гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж шоу хийснээс болж хөрөнгө оруулагчид үргэсэн. Үүний гайгаар улсад доллар орж ирэхээ байлаа. Энэ хуулинд яаралтай өөрчлөлт оруулаад, “Оюутолгой”-г гацаанаас гаргачихвал ам.доллар аяндаа буурна гэж эрх баригчид иргэдээ аргалсаар байлаа. Энэ нь долларын ханш өсөлтөд нөлөөлсөн аргагүй л хэлэх шалтаг мөн байсан.

“Оюутолгой” төсөл 2011 онд гадаадын нийт хөрөнгө оруулалтын 30, 2012 онд 60 хувийг эзэлж байжээ. Харин энэ жил далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн тохиолдолд бараг 80 хувь болох магадлалтай гэж тооцоологдсон. Мөн эхний хагас жилд Монгол Улсад ердөө 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн, хөрөнгө оруулалт он гарсаар 43 хувиар буурсан зэрэг статистикууд гарсан байлаа. Ингээд намрын халуун өдрүүдэд ээлжит бус чуулган хуралдаж гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж яаран баталлаа. Ам.долларыг хазаарлах хүлээлт үүсгээд байсан хөрөнгө оруулалтын хууль батлагдлаа. Хөрөнгө оруулагчид нь их хол үргэсэн байсан тул тэр дороо доллар тэврээд ирэхгүй, тийм болохоор тэснэ шүү манайхаан гэж засгийнхан иргэддээ захилаа.

Гэвч төр үнэндээ назгайрсаар байсан. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын орлогыг гадаадад хадгалж, түүгээр баталгаажуулан Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр байсан. Бондын эхний зургаан сарын хүү болох 35 сая ам.долларыг зургадугаар сарын 5-нд Сангийн яам төлжээ. Бондыг юунд ашиглах шийдвэр долоон сарын дараа гарсан ч тал нь ч олгогдоогүй найман сарын нүүр үзэв. Бонд нь төсвөөс гадуур их мөнгө эргэлдүүлэх нөхцлийг бий болгож инфляци хөөрөгдөх дохио өгч эхэлсэн талаар эдийн засагчид анхааруулсаар байлаа. Бондын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан тендергүй олгож байгаа нь авилга гаарах суурь бий болж байгааг ч иргэний байгууллага төлөөллүүд ярьж эхэлсэн байдаг.

Мөн хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хэдийгээр парламент яаравчлан баталсан боловч хамгийн чухал хэсэг болох Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг хагас жилийн дараа буюу хоёрдугаар сарын сүүлчээр Засгийн газар хуралдаанаараа баталж гаргасан нь урьд жилийн намар яаран хийсэн ээлжит бус чуулганы ач холбогдлыг бараг байхгүй болгосонтой адил хэрэг болсон. Хүлээлт үргэлжилсэн ч ам.долларын ханш өссөөр байсан тул амьжиргаа дарамт нь хүндэрсэн иргэд аргаа барж “Оюутолгой” төслөөс орж ирэх доллар яасан бэ гэж төр засгаасаа асуулаа. Хариулт урьдын адил бөөрөнхий. Манай төлөөлөгчид Лондон ниссэн. 15 зүйл заалт дээр ойлголцчихвол болно... Сая төлөөлөгчид УБ-т ирлээ. Одоо эндээ нэг 7 асуудлыг чагталчихвал болчих гээд байна гэсэн хүлээлт үүсгэсэн тайлбарыг Ерөнхий сайд хийсэн. 2013 он он шувтрах дөхөж 7 сараас хойш үндсэндээ 5 сарын нүүр үзсэн ч ам.доллар төдийлөн доошилсонгүй. Гэлээ ч манай өөдрөг төр 2014 төсвөө батлахдаа ам.долларыг 1384 байхаар тооцож төсвөө баталлаа. Энэ завсар Самурай гэх бонд босч эдийн засагт эерэг нөлөө өгөх бас нэг найдлага бий болсон талаар шуугилаа. Мөнгө нь Хөгжлийн банкинд орж ирсэн талаар барин тавин тоо баримттай мэдээллүүд гарч эхэллээ. Гэхдээ энэ нь ам.долларыг айлгах зүйл болж чадахаа аль хэдийнэ өнгөрсөн байлаа.

Он гарангуут Ерөнхий сайд өнөө маргааш доллар буулгах тухай яриаг орхиж ерөөсөө бүтээн байгуулагч экспортлогч болж доллар цутгадаг орон больё гэж уриалга дэвшүүллээ. Бүтээн байгуулалтад шалгарсан 888 төсөл эх орноо, эдийн засгаа хөл дээрээ босгох мөнгөө зээлэх гэж арилжааны банкуудтай халз тулж эхлээд байгаа. Хамгийн сүүлд ам.долларын ханшийн өсөлтийг хүчээр барих нь өөрөө сөрөг тал ихтэй тул ноён долларыг ая тааваар нь байлгах тухай эдийн засагчдын зөвлөмж гарсныг хаана хаанаа дагаж, үнийн өсөлттэй чимээгүй эвлэрч, эдийн засаг хэтдээ сайжрахыг хүлээсэн дүр зурагтай давхар дээлний заамдалцаантай байцгааж байна.

Ам.долларын ханшийн өсөлттэй холбогдуулан оны өмнөөс ярьсан Оюутолгой төслийн хувьд өдгөө Рио Тинтотой харилцан ярилцаж чагтлах ёстой 7 асуудлаас хэд нь үлдсэнийг хэлж мэдэхгүй болоод байгаа. Үндсэндээ Рио Тинто Оюутолгойн ил болоод далд байгаа бүх баялгийг барьцаалж дэлхийн банкуудаас их хэмжээний доллар босгохоор болсон тухай шуугиан гарч эхэлсэн. Рио Тинто урт хугацаатай их хэмжээний зээл 15 жилээр авч байгаа 4 тэрбумаас эхлээд 24.3 тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээл авна. Зээлийн барьцаанд биет болон биет бус хөрөнгөө тавина гэж байгаа. Үүнийг нь манай засаг төр үндсэндээ зөвшөөрсөн захиа бичиг илгээсэн гэсэн тодорхой бус яриа улс төрийн намуудын мэдэгдэлд дурдагдаж байгаа.

: Доллар хөөрсөн нэгэн жилд бид юу ойлгов. Эдийн засаг талаасаа иргэд бизнес эрхлэгчид төлбөрийн асар их алдагдал зөрүүг хүлээж дарамт авсаар байна. Үүнийг л ярьж иргэдийнхээ цөсийг хөөргөдсөн улс төрийн хожооноос өөр тодорхой санал санаачилгыг эрх баригчид ч сөрөг хүчин ч гаргаж хийсэнгүй 1 жилийн нүүр үзэх гэж байна. Ядаж л ам.долларын монголын эдийн засаг маш их халуунтай байгаа талаар өгч байгаа дохиог бид зөв тайлж уншсан байх хэрэгтэй юм. 500 төгрөгөөрөө тансаг хэрэглээ өндөгийг авч идээд явган алхах уу, автобусанд суух уу гэдгээ иргэд шийдсэн байгаа. Харин төсөв орлогогүй болж хүндэрсээр байхад элдэв дээдээр тансаглаад байдаг, хоол зууш, гадаад томилолт, хүлээн авалт зэрэг үрэлгэн зардалтай нүсэр бүтэцтэй яам, агентлагуудаа хумих алхмыг төр ядаж энэ хугацаанд хийсэн үү. Эдийн засаг хүндэрсэн нь ам.долларт биш төрийн бодлого сул, чадамж муу байгаагаас үүдэлтэйг бид ядаж ойлгосон уу. Ам.доллар 1803 төгрөгт хүрч эдийн засагт өгч буй дохионы гэрэл нь анивчихаа больж унтарлаа.

:

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-13
tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-10
setdelg bichsen ni:
setgel gej p.i.z.d.a chi ard tumniig doromjlohgui shuu. bichsen setgegdlig chini unshihad ch bol avilgach uur hench bish. bid an _iig songoson ni bidnii buruu yu.
2014-05-08
зочин:
ajlaa hiij chadahgui . ard tumnii amidraliig deeshluuleh ni buu hel uruuduulj b.gaa yumnuud sandal shireeneesee uhen hatan zuurah yumaa. chadahgui bol buu l daa. busad oron hedhen huvi mungunii hansh unahad buudag biz dee.
2014-05-08
bathuu:
ydaj buulgah talaar or old logo hiij u uzèech erunhii saidaa. ..
2014-05-07
turuu:
ene arail dendej bainaa biznes erhelj baigaa hvmvvs yah estoi yum be.8000 ajhui negjiig tampuuruulaad 888 hvniig nemj urund oruulah yamar *rdlaga bnaa.ene heden unuu margaashgvi unah gej baigaa ajahuigaa demjeesee bidnii deer iim teneg hvmvvs suugaad baidag yumu eswel bi dutuu bodood baidag yum bolwuu.bvr bolohgvi bol ard tvmen mini bostsgooeoo iim yum gej yu baisan yumbee iim baih uchirgvi 3 say hvrehgvi hvn amtai delhiid gaihagdah baylagtai gej baigaa vneheer gomdmoor yumaa odoo bosoh tsag boljee
2014-05-07
ард түмнээ яаж амьдар гээд байна даа алтанхуяг гуай:
ард түмнээ бодох цаг болсон юм биш үү, эсвэо хохь нь гээд хаяж байгаа юм уу, тэд нарт бол ард түмэн хорхой шиг л харагдаж байгаа юм уу, алтанхуягаа сэрээч ээ, албан тушаалынхаа бялуурлаасаа гараач ээ, болоо юм биш үү
2014-05-07
arai l dengej bna mongol uls vnheer ????:
buhimdagch
2014-05-07
arai l dengej bna mongol uls vnheer ????:
buhimdagch
2014-05-07
arai l dengej bna mongol uls vnheer ????:
buhimdagch
2014-05-07
arai l dengej bna mongol uls vnheer ????:
buhimdagch
2014-05-07
arai l dengej bna mongol uls vnheer ????:
buhimdagch
2014-05-07
baag:
manaa songoyo doo hoo 16 ond
2014-05-07
2000:
dollar1803 bish 1812 bna shu de. udahgui 2000 huren genee
2014-05-07
solior:
hogiin shuuree hurtel gadnaas avdag bj bitii olon yum dongosoo osohoos oor yadiin
2014-05-07
sul tsag:
uls turchid gej uchigdur yaduus,unuudur bayachuud, margaash avilgachid,nuguudur hen ch bish
2014-05-07
батхүү:
арай дэндүү юмаа . ам. доллар мандаж ба. алтанхуяг огцороо. . одоо хангалттай..
2014-05-06
setgel:
юу ч хийж чаддагуй хамаг юмаа гаднаас авдаг гадний бренд шvтсэн vхэр монголчууд бvгд буруутай
2014-05-06
togtuur:
togtvortoi bval dollar usuh ch yah ve . hamgiin gol n togtvortoi bh. ednii muug uzeed yahav.
2014-05-06
togtuur:
togtvortoi bval dollar usuh ch yah ve . hamgiin gol n togtvortoi bh. ednii muug uzeed yahav.
2014-05-06
togtuur:
togtvortoi bval dollar usuh ch yah ve . hamgiin gol n togtvortoi bh. ednii muug uzeed yahav.
2014-05-06
sugaraa:
altankhuyagaa turiig awch yawj chadakh chadwart khumuust ni uguuchee ard tumen khetsuudej bna khelekh muu ug oldokhgui yum yost teneg khumuus yumaa
2014-05-06
zochin:
ene mongol uls chagt urruugaa hugjil n yavj baigaagiin buruun yahiin arggagyi an iin geed baigaa ih chalchigch hyzyygyijav mash ih politpi. uls orniig yaj iim medleg chadvargyi hulgaichid udirdaj yavah yum be! haramsmaar.
2014-05-06
germ:
dotoodiin pizikiin angiig tugssun huduunii yum yzej nyd tailaagyi, bydyyleg yamarch soel tyynees haragddaggyi ene hyn mongol ulsiin erunhii said hiine gedeg gutamshig.
2014-05-06
zochin:
алтанхуяг ч новш юмаа. ингэж новширохыг нь мэдсэн бол сонгуулиар адилхан новширдог байж дээ. сая одоо дан давхар дээл энэ тэр гэж балайр ч байхаар шууд л хариуцлага тооцоод ерөнхий сайдыг огцоруулах ёстой байсан юм.
2014-05-06
зочин:
алтанхуягийн хэлж байгааг сайн анзаар.$ ийг буулган гэхгүй тогтворжуулан гэж ярьдаг болсон байна
2014-05-06
zaluu:
erdene said ch uneheer bnga l gadaadad esvel hodooguur yvj bdag gesen
2014-05-06
irgen:
manai uls torchdiin tolgoi chadvar ni hurehgui bnshdeee ugaasaa namiin l humuus shuudee ternees bodlogo barihaar humuus baidiim uuu yee burhan mini
2014-05-06
zochin:
тогтвортой төр байлгана гэж юу хэлээд бнаа муу төрийг улам удааж шагнаж байгаа хэрэг үү. энэ засаг үнэндээ авилгалыг хөөргөхөөс өөр юу ч хийж чадахгүй байна. бүх зээлүүд нь авилгачдын хармаа руу урсаж байна.
2014-05-06
zochin:
odoogiin zasag barij bgaa xumuus tuwt l gadaadtomiloltoor ger bulee awaad tom bagtaigaar zugaalga xiij bgaa biz de. xamgiin suuliin tod ji*e n erdene said ger buliin xamt gadaadad yawj bsan. dandaa bidnii tulj bgaa tatwariin munguur l zugaalj bx ym. yasan setgel n xanaj zadax geech ymiig meddegui muu eriin shulamnuud zasgiin erxend garaa we
2014-05-06
зочин:
засаг огцор
2014-05-06
иргэн:
2014 оны төсвийг хэлэлцэж байхад долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцсоны үндэслэлийг ман-ынхан асуухад фортуна бид долларыг ийм болгохыг зорьж байна, амны билгээс ашдын билэг гэдэг юм. эсвэл та нар доллар буулгахыг хүсэхгүй байгаа юм уу гэж загнаж байсныг би тв-ээр үзэж байлаа. ийм хүнээр эдийн засгийн хөгжлөө удирдуулсан юм чинь аргагүй шүү дээ
2014-05-06
батэрдэнэ :
улс орноороо уул уурхайтай тэмцэж, гадаадын шулаач хоронго оруулагчидыг хоож гаргаад, нуурс зэсээ худалдаж авдаг улсаа хужаа хуйхаагаар нь дуудаж узэн ядаад, хамаг юмаа гаднаас авч хэрэглээд байхаар доллар осохгуй яах юм. ийм овчинд автсан ард тумэнтэй байхад монгол банкны еронхийлогчоор нобелийн шагналтан тавиад, засгын газрын тэргуунээр дэлхийн хамгийн мундаг хун тавьсан ч нэмэргуй. суулийн хэдэн жилийн нийгэмийн солиорол эмчилэгдэж эхэлж байгаа учираас долларын ханш буух горьдлого торж эхэлж байна.
2014-05-06
кфвнпүэрифг[э:
энэ засгийн ганц чадахгүй ажил л энэ дээ
2014-05-06
zochin:
enkhbayariin huu batshugar mongol bankaar togloj bna doo
2014-05-06
доллар:
тэмүүжин гадаадад цагдаагийн хувцас захиалж их хэмжээний доллар гадагшаа гаргасантай хариуцлага тооцох хэрэгтэй
2014-05-06
!!!!!!!!!!!!!!!!!!!!!:
битгий ингэж дур зоргоороо бичээд бай чи. улс орныг тогтворгүй болгох гэсэн хариуцлагад унана шүү чи!!!!!!
2014-05-06
зочин:
тэвчээртэй бай.....монгол улсыг галзуу хөгжүүлнэ.......
2014-05-06
зочин:
тэвчээртэй бай.....монгол улсыг галзуу хөгжүүлнэ.......
2014-05-06
zochin:
huuchin socialismiin yed arai iim bayan hoosnii yalgaa bgaagui um shuu. ardchilaliin buyangaar mongolchuud denduu ih bayan hoosnii yalgaa garch huvaagdaad ehellee
2014-05-06
mgl irgen:
ardchilsan nertei communist nohoin *nuud garaad yag yu hiisin be ene jiluuded hurdhan 16 on bolj ene hulgaichudas salah yumsan. nuguu man ni iddeg ch gesen arai l dunguur yumdaa huilgaich
2014-05-06
999999:
arai denduu baina ene altankhuyag!!!!!!!!!!!
2014-05-06
татавар төлөгч:
ёстой цөхөрлөө барж байна даа бид. ухаангүй төрөө яаж ч чадахгүй..........
2014-05-06
bid xaa* yavna ve:
xeden luivarching buudval busad ni uxaarna doo. tegj baij l niigem tsevershine
2014-05-06
зочин:
$ барьж чадахгуй бгаа бол чаддаг хумууст нь ажилаа огоочээ !!!
2014-05-06