Монгол бүсгүй дэлхийн залуучуудын чуулганы нүүр царай болжээ
2014-05-07

“Дэлхийн залуучуудын чуулган 2014” Шри ланка улад үргэлжилж байна. Дэлхийн 159 орны 1400 төлөөлөгч залуус НҮБ-ын Мянганы хөгжлийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлох, эх дэлхийн олон мянган залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг тодорхойлохоор цуглажээ. Энэхүү чуулганд манай улсаас Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, чуулганы дэлхийн нүүр царай болсон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа, зохицуулагч Б.Баярбаатар, ХАХНХЯамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамсүрэн нар оролцож байна.

а

Төлөөлөгч Л.Жаргалдаваа нь энэ удаагийн чуулганы нүүр царай болж байгаа аж. Дэлхийн залуучуудын чуулганы нүүр царай болох гол төлөөлөгчөөр 7 залууг сонгосон бөгөөд тэдний нэг нь Л.Жаргалдаваа юм байна. Тэрээр өнгөрсөн сард болсон сонгон шалгаруулалтад илтгэлээ илгээж, 70 шилдэг оролцогчийн нэг болсон юм. Нийт шилдэг 70 оролцогчоос цахим хуудсаар шалгаруулсан уралдаанд Л.Жаргалдаваа тэргүүлэн чуулганы нүүр царай болох төлөөлөгчөөр сонгогджээ.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
сайн байна баяр хүргэж цаашид улам их амжилт гаргахыг хүсье
2014-05-08
сонин юм бичих юмаа:
чуулганы нүүр царай болсон залуучууд гэж юу яриад байгаа юм бэ.
2014-05-08
сараа :
сайн байна залуучуудаа ийм залуусыг төрөөс дэмжих хэрэгтэй
2014-05-07
uugii:
mundag ymaa bayar hvrgie
2014-05-07