Залуу малчид Ерөнхий сайдад уриалга гардуулав
2014-05-10

Ерөнхий сайдын ивээл дор  “Монгол малчин” мэдээллийн агентлагаас зохион байгуулж буй “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр өндөрлөнө. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр залуу малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, залуу малчдынхаа нэр хүндийг өсгөх, урам өгөх, тэдний нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулсан аж. Өнөөдөр улсын хэмжээнд мал маллаж, баялаг бүтээж байгаа 15-34 насны 110 мянга гаруй залуусын төлөөлөл болсон 360 залуу малчин  21 аймгийн 330 сумаас хуран чуулж буй. Зөвлөгөөнд оролцогч малчин залуус  өнөөдөр сүүний үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэр, арьс ширний үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцах юм.

й

Ерөнхий сайдын зөвлөх  М.Хүдэрбаатар: Манай улсын малчдын, тэр дундаа залуу малчдын асуудал хурцаар тавигдаж байна. Жишээ нь, 6 настай хүүхэд сургуульд явдаг болсон цагаас эхлэн хөдөө орон нутагт том асуудал үүссэн. Юу гэвэл эхнэр нь хүүхдээ аваад сумын эсвэл аймгийн төв рүү явдаг. Нөхөр нь мал ахуйгаа хараад үлдэнэ. Хүссэн ч хүсээгүй ч гэр бүлүүд тусдаа амьдарч, тэр нь  гэр бүл салалт зэрэг нийгмийн сөрөг үйл явдлууд гарч байна. Түүнчлэн малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, даатгалын асуудал зэрэг шийдэх асуудлууд бий. Энэ бүхнийг шийдэхийн тулд бид залуу малчидтай уулзаж, санал бодлоо солилцож, түүнийгээ нэгтгэж, албажуулж, ерөнхий сайдад гардуулан өглөө. Ерөнхий сайдад гардуулна гэдэг маань төр засгийн анхааралд залуу малчдад тулгамдаад байгаа асуудлаа хүргэж, шийдвэр гүйцэтгэгчид  богино хугацаанд малчдынхаа асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.

й

ҮХАА-н дэд сайд Ц.Туваан : Өнөөдөр Монгол Улсын нийт ажиллах хүчний 24 хувийг малчид эзэлж байна. Энэ бол маш том арми юм. Төр засгаас бодлогоор дэмжих ёстой. Гэхдээ энэ 24 хувь дотроо залуу малчид нь цөөрсөн байна. Жилд хэлдэн зуугаараа хот суурин рүү нүүж байна. Улсын хэмжээнд нийт 280 мянга гаруй малчдын 110 мянга гаруй нь залуу малчин байна гэсэн тоо баримт байна. Сүүлийн жилүүдэд малчдын дундаж наслалт нэмэгдэж байнө. Хөдөө явж байхад яг мал дээр байгаа залуу малчин нь цөөхөн харагддаг тул энэ чиглэлд төр засаг зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Эхлээд залуучууд яагаад малаа маллах дургүй болсон гэдэг шалтгааныг тогтоохоор 21 аймгийн 330 сумаас залуу малчдын төлөөллийг уриад энэ асуудлыг шийдэхийг хичээлээ. Энэ асуудлаа төрийн өндөрлөгүүдэд хүргэж нэгдсэн ойлголттой болгож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьлоо. Тэгэхгүй бол дэлхийд гайхуулдаг монгол зан заншил, нүүдлийн соёлтой эртний уламжлал маань арилж, ирээдүйд малаа хэнээр маллуулах вэ гэдэг асуудал яригдана. Тиймээс эдийн засгийн дэмжлэг хөшүүрэг болсон мөнгө санхүүгийн асуудлыг нь шийдээд, хөгшид өтгөс нь ая тухтай амьдрах, хүүхдүүд нь сурч боловсрох боломжтой тааламжтай орчинг бүрдүүлвэл бүгд төв суурин руу нүүгээд байхгүй. Манай яам зөвхөн мал гэхгүй малчдад чиглэсэн ажлуудад анхаарлаа хандуулж байна. Сайн орчинд малчид маань очиж амьдрах нь ихэснэ гэж бодож байгаа.

й

Өвөрхангай аймгийн Сант сумын залуу малчин Т.Гандэлгэр: Хоёр жилийн дараа гэхэд малчид нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Малчин хүн мал маллангаа байр авч болдог боллоо. Унах унаа, телевизийн олон суваг үзэх гээд бидэнд хэрэгтэй бүхэн бий болж байна. Хөгжиж байна. Ер нь малчин хүн гэдэг барилга барих, тариа тарихтай адил биш. Ган зудтай үед ашиглан даван туулна, байгаль дэлхий ивээлгээд өнтэй байвал нэг амсхийнэ. Орлогын хувьд ноос ноолуур, махаа үнэтэй өгөхөөс илүүтэй цаг сайхан байх үед малынхаа тодорхой хувийг зарж борлуулаад хуримтлал үүсгээд яваад байж болно. Жишээ нь 1000 малтай хүн 100 ширхэг малаа, 100 малтай хүн 10 малаа зарж борлуулаад мөнгийг нь далд хийгээд байхад болно шүү дээ. Ингэж л жил болгон арга хэмжээг холоос авах хэрэгтэй. Тэгэлгүй гэнэт байгаль дэлхийн эрхшээлд ороод юу юу ч үгүй болчихоод байж болохгүй. Энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд баяртай байна.

й

“Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан юм. Уг уриалгад дурьдсанаар “Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах, малын эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарах, малчдад зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох, сурагчдын сурах орчин, дотуур байрны нөхцлийг сайжруулах, малчид нийгмийн даатгалын шимтгэлийг  жилд 1-2 удаа төлдөг болгох, малчны хоршоог дэмжих, малчин-туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах, малчдад мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох” зэрэг заалтууд орсон байна.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
huder ee:
hooson tolgoit hooson tolgoitoor l zowloh hiilgene l dee. yadaj gaigui tolgoitoi um oldoogui um baih daa. er ni gaigui tolgoitoi hun golood zowlohgui l baih l daa
2014-05-12
amjilt:
huderee zowlohdoo amjilt hvsie
2014-05-12
kkkk:
ene huderbaatar gedeg hun hoson togloi sh dee
2014-05-11