Шнайдер Электрик, Үндэсний Дата Төв УТҮГ хамтран Монголд анх удаа Дата Төвийн Конференц –ыг зохион байгууллаа
2014-05-12

Монголын Мэдээллийн Технологийн Инженерүүд дата төвийг хэрхэн хялбар аргаар төлөвлөж, угсарч, өргөжүүлэх талаар дэлхийн түвшний мэргэжилтнүүдээс шууд зааварчилгаа авах боломжтой боллоо. 

 4

Эрчим хүчний менежментийн салбарт дэлхийн түвшний мэргэшсэн байгууллага болох Шнайдер Электрик 5 дугаар сарын 8-ны Пүрэв гаригт Монгол улсад анх удаа Дата Төвийн Конференцийг Монголын анхны дата төв болох Үндэсний Дата Төвтэй хамтран зохион байгууллаа. Энэ нь нийгэмд бизнесийн үйл ажиллагаа түүний цар хүрээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед дата төвийн эрэлт хэрэгцээ үүнийг даган өөрчлөгдөж байна.  Нэг үгээр хэлэхэд дата төв дан ганц мэдээллийн технологийн салбарт байр суурийг эзлэх бус нийгмийн олон салбартай нэгдэн шинэ шинэ технологийг бий болгож, хэрэгцээт шаардлагатай зүйл гэдгээ баталсаар байна.

6

Энэ удаагийн арга хэмжээнд банк, санхүү, мэдээллийн технологи, харилцаа холбоо, уул уурхайн салбарын бизнесийн гол төлөөлөгчидийг урин оролцуулж, орчин үеийн дата төвийн чиг хандлагуудыг танилцуулсан юм.

6

Дата төв гэхээр системийн найдвартай ажиллагаа, тоног төхөөрөмжийн зориулалтын орчин, найдвартай, хамгаалалттай орчин бөгөөд энгийнээр хэлэхэд дата мэдээллийн банк гэж ойлгож болно.  Олон нийт банкыг найдвартай хэмээн үзэж, өөрийн хадгаламж мөнгөн хөрөнгөө байршуулдаг, харин түүнтэй адил Дата төв бол мэдээ мэдээллийн цорын ганц хамгаалагч гэж үзэж болно.  Орчин цагт тус салбарт мэдээллийн аюулгүй байдал, үр ашигт үйл ажиллагааны байдлыг  Шнайдер Электроник онцгойлон анхаарч салбарт анх удаа нэгдсэн дата төвийн дэд бүтцийг бодитоор танилцуулсан юм. Энэ нь хамгийн сүүлийн үеийн хөргөлт, эрчим хүч, тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа юм.  Шнайдер Электрикийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Филлипе Обри “Компаниуд Дата Төвийн үйл ажиллагаа, ашиглалтыг бүрэн дүүрэн хянах боломжтой бөгөөд тэр дундаа  эрчим хүчийг хэмнэж, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой хэмээн илтгэлдээ дурдсан юм. Ингэснээр банк, санхүү, харилцаа холбооны салбарын урт хугацааны хөрөнгө оруулалт, өрсөлдөөн эрчимжиж, улс орны эдийн засгийн өсөлт дээшилнэ” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

 5

Дэлхий дахины дата төвийн чиг хандлага нь найдвартай байдал, хүчин чадалд анхаардаг байсан бол өнөөдөр урт хугацааны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны болон капиталын зардалыг хянахыг илүү чухалчилдаг болсон. Монголын дата төвүүд ч гэсэн эдгээрт ач холбогдол өгч байна.

 5

Монголын Үндэсний Дата Төвийн захирал Д.Энхцог “Тоног төхөөрөмжийн эрчим хүч зарцуулалтыг зогсуур серверийн түвшинд хянах нь Монголд анх удаа танилцуулагдаж байгаа зүйл хэмээн дурдсан юм. Мөн түүнчлэн мэдээллийн технологийн ахлах болон дунд түвшиний инженерүүд зогсуур сервер, эгнээ, өрөөний түвшинд хяналт тавьсанаар эрчим хүч зарцуулалт, хамгийн гол нь зардалыг хянах, үүнээс бий болох хэмнэлтийг бизнес эрхлэгчид бусад үйл ажиллагаандаа хөрөнгө оруулах боломжтой” хэмээн өөрийн илтгэлдээ дурдсан юм. Дашрамд дурдахад  Үндэсний Дата Төв нь цахим засаглалын суурь дэд бүтцийг бий болгох,  төр болон бусад байгууллагуудын сервер тоног төхөөрөмж, мэдээ мэдээллийг зориулалтын найдвартай орчинд байршуулан  ажиллаж байгаа байгууллага юм.  Цахим Засаглалын үндэсний хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй олон ажлыг гүйцэтгэж байгаа улсын хэмжээний цорын ганц дата төв билээ.

5

Эцэст нь дүгнэхэд өнөө цагт бизнесийн байгууллагууд өөрсдийн тоног төхөөрөмжөө найдвартай газар байршуулах, түүнд зарцуулагдах эрчим хүч,  хүний нөөцийн ур чадвар, цаг хугацааг хэмнэсэн технологийн шийдэл яахын аргагүй дата төв. Гэхдээ дата төв гэхээр дан ганц хэдэн сервер, тоног төхөөрөмжийг байршуулдаг газар хэмээх төсөөлөл бага багаар ард хоцорч байгаа бөгөөд нэг ёсондоо дата, мэдээллийн хоорондын уялдаа холбоог сайжруулж,  мэдээллийг амилуулах уян хатан шинж чанартай болж байгаа юм. Цаашлаад томоохон стратегийн шинж чанартай бодлого төлөвлөлтөнд зөв шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэсэн санааг уг арга хэмжээнээс  Шнайдер Электроник, Үндэсний Дата Төв зэрэг байгууллагууд тодорхойлж чадсан байна.

5    

Шнайдер Электрик

5

100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний менежментийн дэлхийн хэмжээний мэргэжилтэн байгууллага болох Шнайдер Электрик нь Хангамж, Дэд бүтэц, Машин Механизмын Үйлдвэрлэл, Арилжааны Зориулалттай Барилгын Салбар, Дата Төв, Сүлжээ, Орон Сууцны Баилгын салбар зэрэг хэд хэдэн зах зээлийн сегментүүдэд нэгдсэн шийдлүүдийг нийлүүлж байна. Эрчим хүчийг аюулгүй, найдвартай, үр ашигтай, бүтээлч, байгаль орчинд ээлтэй байлгахад зорилгын хүрээд тус группын 150.000 гаруй ажилтнууд 2013 онд 24 тэрбум еврогийн борлууллат хийсэн бөгөөд хувь хүн, байгууллагуудад эрчим хүч хэмнэхэд туслах зорилтын дагуу тууштай ажиллаж байна.

5

www.schneider-electric.com

 5

Үндэсний Дата Төв

5

Монголын Үндэсний Дата төв нь 2009 онд Монгол,  БНСУ-ын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд байгууладсан. Интернет солилцооны үйлчилгээ, байршуулалт, вэб мэйл хостинг, домайн нэр олгох үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газраас үр ашигтай цахим засаглалыг бий болгох хөтөлбөрийг мөрдөн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус чиглэлээр цөөнгүй олон ажлыг удс орны хэмжээнд хэрэгжүүлээд байна.  Ирээдүйд тус төв засгийн газрын бүх  агентлагуудын хүрээнд ногоон технологийг хэрэгжүүлэх юм.

4

2014 оны 05 сарын 12

Shuud.mn
Сонин хачин