Зорилтоосоо татгалзаж, уучлалт гуйхыг шаардав
2014-05-14

УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа тус бүлгийн гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн хурал хийн мэдэгдлээ.

а

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Өнгөрсөн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Ардчилсан нам “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэж амласан билээ. Гэтэл одоо өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь үүнээсээ эсрэгээр орж ирсэн тул эрх баригчдад амлалтыг нь сануулж байна" гэв. Тиймээс Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлэхээр болжээ.

а

МАН-ын шаардлагад “Засгийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Таны толгойлсон Ардчилсан нам болон хамтарсан Засгийн газар байгуулсан “Шударга ёс” эвсэлийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас хол зөрүүтэй байгаа бөгөөд Монголын ард түмний баялаг болох стратегийн ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэж ард түмний мэдэл, хяналтаас гаргаж байгааг эрс буруушааж байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-ыг өөрчлөн найруулж улсын төсвийн хөрөнгөөр хайж нөөцийг нь тогтоосон ордын төрийн хувь хэмжээг 50 хүртэл хувиар, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй ч стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хүртэл хувиар тогтоох болсон нь ард түмэн газрын баялагаасаа 1 хувийн ашиг хүртэж болох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж байна гэсэн ойлголтыг бидэнд төрүүлж байна. Хэрэв бидний ойлголт зөв бол Та бүгд ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа олон нийтэд ил тод мэдэгдэж уучлалт гуйх нь хууль ёсонд нийцнэ” гэжээ.

а

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
jaadambaa:
mongol odoo hugjihuus hegent ungursun hulgaichid abilgashid bie unelegchid arhchid belegiin zamin doh tembuu bugd mongold baina
2014-05-14
jaadambaa:
mongol odoo hugjihuus hegent ungursun hulgaichid abilgashid bie unelegchid arhchid belegiin zamin doh tembuu bugd mongold baina
2014-05-14
ardchilal ene monuu:
2016onii songuuli dohsen bnshuu noirnoosoo sersen ul torchid tviin nuur tsarai bolood heregtei hereggui metgelzee hii hooson am hodlogosonoos garaa hodolgoson ni deer busuu ediin zasag unen hyamarj tuildaj banknii orond mongol ulsiin 69 huwni, dawhardsan toogoor, ezleh bolson bn ene bugdiig e.z.h.iin said ni ediin zasag hyamraagui saihan zuil bod geed suuj bdag monch amgalan nohor yumdaa mongolchuud bid ih tewcheertei yumdaa
2014-05-14
ardchilal ene monuu:
2016onii songuuli dohsen bnshuu noirnoosoo sersen ul torchid tviin nuur tsarai bolood heregtei hereggui metgelzee hii hooson am hodlogosonoos garaa hodolgoson ni deer busuu ediin zasag unen hyamarj tuildaj banknii orond mongol ulsiin 69 huwni, dawhardsan toogoor, ezleh bolson bn ene bugdiig e.z.h.iin said ni ediin zasag hyamraagui saihan zuil bod geed suuj bdag monch amgalan nohor yumdaa mongolchuud bid ih tewcheertei yumdaa
2014-05-14
иргэн:
за яг ш дээ монголын эдийн засгийн хямрал, эрүүгийн нөхцөл байдлын хямрал, хариуцлагагүйн хямрал, хуйвалддаг худалдагддаг байдал гэнэт бий болоогүй, маха-ман-ын өдий хугацаанд бий болгож хуримтлуулж ирсэн урхаг. үүнийг мэдэхгүй тэнэг олноосоо цөөн шүү дээ. битгий бурхан царайл махчингуудаа
2014-05-14
......:
ан угаасаа махн тай нийлж иргэд биднийг хуурсан шдээ.
2014-05-14
baatar dandar:
ter songuuliin amlalt yamar hamaa bnaa.zaawal bieluuleh huuli bish.ta nar ene ulsiin ediin zasgiig arai denduu suiruulsen bna lee
2014-05-14
kkkkkkkkkkkkkkkkk:
ta nar chin teneg yum yy
2014-05-14