ТАМЛАЖ дуусдаггүй ТАТААС
2011-12-12

Ерөнхий боловсролын дунд сургуулиудын татаасны асуудал эцэг эхчүүдийн нуруунд багагүй ачаа үүрүүлдэг. Өдөр болгон шахуу "гуйлга" гуйлгуулан ийм ч юм, тийм юм авчир гэх тамгагүй тушаалыг багш нар хүүхдүүддээ өгдөг аж. Гэсэн ч эцэг эхүүдийн тухайд хүүхдүүдээр дамжуулан гуйлгуулсан зүйлсийг өгөх нэг хэцүү өгөхгүй байх бас нэг хэцүү даваатай тулдаг гэнэ. Өрхийн орлого бага, боломжгүй айлын эцэг эхчүүдэд эдгээр татаас нь бас нэгэн ачаа, дарамт болдог бөгөөд "Өгөхгүй бол хүүхэд дарамтанд орно" гэсэн айдастай байдаг учраас өгөхөөс өөр аргагүй байдалд орж үг дуугүй л өгсөн үүрэг даалгаварыг нь биелүүлдэг байна. Тэгэхээр айдас хүйдэст автсандаа сургуулийн зүгээс ирэх татаасыг өгөөд явах уу, аль эсвэл энэ асуудлыг зохих түвшинд нь ярьж татаасны асуудлыг цэглэх үү гэдэг чухал юм. Саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн гуравдугаар бага сургууль буюу 83 дугаар сургуулийн 5-ын з бүлгийн багш  н.Эрдэнэбаяр ангийнхаа хүүхдүүдэд дараах үүргийг өгчээ. Хүүхэд тус бүр гар нүүрний алчуур, 00-ын цаас, гар нүүрний болон барааны саван, угаалгын нунтаг зэргийг авч ирэхийг үүрэгджээ. Урьд жил энэ ангийг Оюунчимэг гэх багш удирдаж байсан ба мөн л хичээлийн шинэ жил эхэлснээс хойш л дээрх татаасыг хүүхдүүдээс татсан байдаг. Харин гар нүүрний алчуурын оронд гал тогооны алчуур авчирсан хүүхдийг “Муу алчуур авчирлаа” хэмээн аашилж байсан гэх. Түүнээс гадна 00-ын цаас авч ирэхдээ 450 төгрөгийн орос цаас, 500 дээш төгрөгийн үнэтэй скоч хэмээн үнэтэй чанартай зүйл авч  ирэх үүрэг даалгавар өгчээ. Эдгээр даалгаварыг хүүхдүүдэд өгснийхөө дараа ангийнхаа гурван цонхыг дулаалахаар болж хүүхэд тус бүр нэг метр цагаан даавуу, гурван ширхэг зүссэн пролон зэргийг авчир хэмээжээ. Эдгээр даалгаврыг гүйцэтгэдэг анги нь 40 хүүхэдтэй. Тэгэхээр 40 хүүхдийн 40  метр даавуу, 120 ширхэг зүссэн пролоноор ангийхаа гурван цонхыг дулаална гээд бодоод үз дээ. Үүгээр энэ ангийн “тамлалт”-ын татаас дуусахгүй. Уг ангид н.Янжинлхам гэх багш тооны хичээл ордог бөгөөд “Хөтөлбөрөөс гадуур” хүүхдүүдээс мөнгө сааж сурсан нэгэн. “Хөтөлбөрөөс гадуур” гэдэг нь ч учиртай. Тус сургуульд математикийн сонгоны анги бий. Тэгэхээр энэ чиглэлийн секц, дугуйлан хичээллэж болохгүй журамтай. Гэсэн тооны багш хичээлээс гадуур сонгон хичээллүүлжээ. Гэхдээ төлбөртэй. Бүтэн жилийн турш сонгонд суух бол 160 мянган төгрөг төлнө. Харин боломжгүй хүүхдүүд нь сараар эсвэл улирлаар сууж болно гэх боловч түүний тавьсан болзол хатуу. Энэ нь “Хэрэв гайгүй сайн сурдаг хүүхдүүд олимпиадад оръё гэж бодож л байвал сууна шүү. Суухгүй хүүхдүүдийг олимпиадад оруулах” хэмээн дарамтласан байдаг. Үүнээс гадна “Энэ сонгон хичээллэж байгаа гэдгийг хэнд ч хэлж болохгүй” хэмээн хатуу үүрэгджээ. Сургуулийн зүгээс ирэх дарамт, татаасны асуудал үүгээр цэглэхгүй. Бас хэвлэл захиалганы ТАМЛАЛТ ирнэ. Болсон болоогүй, сонин сэтгүүл, үг бөглөх номонцор зэргийг хүүхдүүд шахалтаар авна. Энэ нь мөн л багшийн орлоготой холбоотой. Тодруулбал, 6500 төгрөгийн үнэ бүхий сонинг захиалуулбал, захиалга тус бүрээс 1000 төгрөгийн урамшуулал авна. Тэгэхээр 40 хүүхэдтэй ангийн багш 40 мянган төгрөгийн урашуулал авч дээр нь сонин дээр ангиараа гарах боломжтой болно. Үүнээс гадна ном зарах жижиг сажиг "халтуур"-ыг их хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг хэдэн янзаар хэвлэгдсэн байх бөгөөд багш нар "эмзэг" бүлгийн гэх тодотголтой цөөн хэдэн хүүхдэд сургуулийн зүгээс номыг нь олгох бөгөөд үлдсэн боломжийн амьдралтай гэсэн хүүхдүүдийг номоо худалдан авахыг зөвлөдөг нь нийтлэг үзэгдэл. Гэхдээ өмнөх жил нь үзэж байсан номын дараа жил үзэхээ больдог гэмтэй. Тодруулбал урд жил үзэж байсан номын дараа жил анги дэвшин суралцаж байгаа хүүхдүүдэд дамжуулан үзэх боломжгүй. Учир нь программ таарахгүй гэсэн шалтгаанаар заавал тэрний номыг үзэх ёстой. Номын санд цөөхөн ирсэн байгаа авсных нь зол, алдсаных нь хохь хэмээн шахаж шаардаад л боруулчихна. Энд хяналт тавих эзэн үгүй. Үнэхээр хэн нэгнийх нь ном боловсролын стандартад тохироод бусдынх нь тохирохгүй байгаа юм бол нэгдсэн журмаар цэгцлэх хэрэгтэй. Гэвч өдгөө энэ асуудал хүрээнээсээ хальж хэсэг бүлэг хүмүүсийн бизнес эрх ашиг боон хувираад хэдэн оныг үдсэн ч энэ асуудал улам л газар авч хөгжснөөс бус эмх цэгцтэй болсонгүй. Тэгэхээр боловсролын салбарт буй ТАМЛАЛТЫН ТАТААСЫГ цэглэхгүй бол жил ирэх тусам хүрээгээ тэлж хүүхдүүдээ дарамтласаар байх нь. Ажилгүйдэл, ядуурал үнийн өсөлт гээд болж бүтэхгүй бүхэн нүүрлэсэн энэ нийгмийг залж залруулах ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буй энэ байгууллага нэр цэвэр, мөр бүтэн байгаасай. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
энэ яг зөв асуудал хөндсөн байна өнөөдрийн багш нар ийм л болсон мөнгөтөй хүнтэй харьцана хүүхдийг нь анхаарна халамжилна мөнгөгүй нэгнийг бол огт тоохгүй тэр хүүхэд сурна уу байна уу байгшид огт хүртээлгүй мэтээр аашилна тэгээд бас хүнд сурталыг уурхай чинь багш эмч нар ш дэ тэднээс бүр гарахгшй юм гарна зэвүүн
2011-12-19
hyn byr l bagshin garaar damjin amidralin ih haalgiig tatdag shvv dee. teglee geed hariu nehdeggyi achtan shyy dee onoodor bid sain saihan amidarch olontoigoo niigemshij baigaa ni amjilttai sain ywaa ni bagshiin ach shvv. Yugaar ch vnelj barshgyi oyuni horongo oruulaltig ted l hiisen shvv ..................
2011-12-18
bagsh nariin tsaling nemeed uguuch ene huuhduudiid hicheel d ni yavuulmaar bna gaduur teneh ni hetsuu yum!!!!!!!!!!! bagsh nar ch ajilaa hayah ni argagui ml dee
2011-12-13
bagsh nar bol ereedui bidnii ur udmiig surgah humuus shuuuuuuuuuuu gishuud eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2011-12-12
bagsh nar aria davarch bn bolimjiin tsalin avdagsh dee nemlee geed ymar ashig bgaa yum be eserguuuuuuuuuutsej bnaaaaaaaaaaaaaaaaaa hatuu heliiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2011-12-12
Ulsiin baitugai huviin surguuliud ene tataasuudiig avdgiish dee. Manai huuhed OLONLOG tuvd 2.000.000 tug tulj surdag. tegsen murtluu OO tsaas, alchuur, Hogiin sav... geed l dahiad mungu ugsuur l bgaa. Er ni huviin surguuliin bagsh nar bas arai deer haritsaatai bdg daa. OLONLOG-n bagsh nar l lav tiim bishee! Neg l ih etseg ehiig zagnasan uurtai humuus bdgiin bn lee. Nadad ter Chimeg gedeg hun l lav yostoi taalagdaagui muuhai aahstai huntei haritsaj chaddagui teneg avgai bn lee.
2011-12-12
Хүүхдийнхээ боловсролд бага ч гэсэн хөрөнгө оруулж байх хэрэгтэй. Ангийн 40 хүүхдээс ийм эцэг эхчүүд нь өгөхгүй байсаар сайн л бол 5-10 нь л өгнө ш дээ.
2011-12-12
БАГШ НАРАА ТА НАРЫН ЦАЛИГ НЭМЭХГҮЙ БАЙХАА НЭМЭЭД Ч АШИГ ГАРАХГҮЙ ТЭРНИЙ ОРОНД ЭНЭ 2 НАМЫГ СОНГОХОО БОЛЬЧИХ ОО ХАНГАЛТТАЙ Л АМЛАЛАА ХУГАЦАА ӨГЛӨӨ 20 ЖИЛ БИДНИЙГ ХУУРЛАА ОДОО ӨӨР ХҮМҮҮСТ САНАЛ ӨГ ДӨӨӨ
2011-12-12
iimerhuu tataas avah ni avdag l daa gehdee bvgd bash nariin buruu gej tuilshirch bolohgui bhaa gantshan ireedui tsogtsolbor ch bich haa gazriin surguuliud iim bdag tiim bolhoor ene asuudliig buur deerees ni shiidwerleh heregtie bh gej bodoj bn
2011-12-12
багш нарын цалинг нэмэх нь зөв гэхдээ цаашид багш бол багш гэсэн үгээр биш багш нарыг сонгон шалгаруулах журмаар авмаар юм болдог бол сурагчдын санал асуулгаар ямар багшаар хичээл заалгавал илүү ойлгоц сайтай хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр хичээл зааж чадах вэ гэсэн маягаар бас ёс суртахууны талаар хэр хэмжээтэй вэ гэхчилэн хатуу шалгуураар авах хэрэгтэй одоо манайд багш эмч бол хангалттай боллоо шүүдээ алийн болгон бид чинь хүүхдүүдээ авилгалаар сургах юм бэ үүнийг дээд удирдалгууд анхаараасай гэж бодож байна
2011-12-12
багш нарын ёс суртахуун ийм л байна. наад захын жишээ нь энэ байна
2011-12-12
Ганц багш нар ч гэлтгүй цалин мөнгө амьдралд бүрэн хүрэхгүй хэцүү л байна л даа. Гэхдээ багш нар маш бүдүүлэг хувийн соёл муутай ялангуяа мэдээлэл авах нийгэмтэйгээ хөлөө олж алхах дээрээ туйлын хангалтгүй өөрсдийгөө бурхан мэт тахин шүтүүлэх сонирхолтой дээрээс нь бэлэг сэлтэнд маш дуртай ичих булчирхайгүүгээр сурагчийнхаа эцэг эхээс мөнгө зээлье гэж нялх хүүхдээр хэлүүлдэг зэрэг ёс суртахуунгуй байдал гаргадагаа больмоороо. Дөнгөж хөдөөнөөс орж ирсэн багшийг хотын сургуульд багшлуулахаар өөрөө хурдан хотжихын оронд манай хөдөөнийй хүүхдүүд ингэдэг тэгдэг гэж тэнэг юм ярьдаг тохиолдол нэг биш байна. Боловсролын яам багш нарынхаа ахуй амьдралд анхаарал тавьдагүйн зэрэгцээ багш нарынхаа мэдлэг боловсрол харьцааны болон хувийн соёлыг дээшлүүлэх тал дээр юу ч хийдэгүй газар, ер нь эрүүл мэндийн салбар шиг нэг дампуурсан салбар
2011-12-12
aa oorsdoo bagsh hiicheed daraa ni ingej hutsaj bai
2011-12-12
багш нарын ёс суртахуун ийм л байна. наад захын жишээ нь энэ байна
EBS-iin bagsh nariin daraamtiig hagas dutuu ch gesen khunduj tavsan baina. Ene bol erdiin naana ni kharagdaj baigaa nuur kheseg ni. Bolovsroliin tukhai khuuli, saidiin juram 2 zordog ter khuuliin tsoorkhoig ni bagsh surguuliin zakhiral nar ikh ovjin ashiglaj tataasiig avdag. Tegeed bolovsroliin salbariin udirdakh ajiltnuud / bodlogo barigchid gegchid ni / ashig sonirkholiinzorchilteietgeeduud baidag bolokhoor ene khuulindaa oorchlolt oruulakhiig ch khusdeggui ug ni bol neg oguulber oruulakhad l ene baidliig taslan zogsookh buren bolomjtoi. daanch tiim khusel zorig khend ch alga daa ard tumen mini de. ene darga said gegddeg khumuus amttai byaluu ideseer baigaad amidralaas tas khundiirsun baina shuu de. ard tumen l ene baidlaas oorsdoo l ard tumen l songoltooro l ene baidlaas garna shuu Bas ene arkhi chin bagsh nariig yah ve erkhemm saidaa. baga angiin khuuhed bagshid beleg ogvol yamar beleg ogvol bagsh goyo aashtai baidag ym bagsh wine ogvol bur gaya aashtai boldog ym geh ym erkhem saidaa ta uuniig medekh uu
2011-12-12
Surguuli uuruu songoh tsag gej neg yum bdiin bilee teren deer IQ giin hicheel gej jiliin tulbur avdag surgalt yavuulaad aljiinaa. demberel geed neg yasan tolgoigiin business
2011-12-12
baga tsalintaidaa uurlaad suragchdiig zoddog hereg uu. Tegwel tsalindaa taaruulan ajilladag bagsh emch nariin hund surtliinh ni toloo tsaling ni nemehgui bwl taarna
2011-12-12
Bagsh Emch nar unendee baga tsalintai unen bizdee. Ger buld ni bagsh emch baidaggui humuus ch oilgohgui l de
2011-12-12
Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь зөв харин ахлах анги болон дээд сургуулийн багш нэртэй сүгнүүдийн цалинг нэмэх биш хасах учиртай. Хүүхдэд хүн дарамтлах, авилга авах, өгөхийн анхны үсгийг заадаг шаарнууд чинь тэд нар болчихоод байгаа юм.
2011-12-12
ажил хаясан багш нарт цалин битгий олго
2011-12-12
Аан "Ирээдүй" цогцолборын сургуулиуд арай дэндүү л дээ. Манай хүү эндхийн хуучин 36 гэдэг дундад нь явдаг юм. Байсхийгээд л цэвэрлэгээний, номны, каноны гээд л мөнгө татдаг. Мөнгө мартах ч юм уу, өгч амжихгүй байгаа хүүхдүүдийг алгаддаг гэсэн. Бас ч үгүй орой цэвэрлэгээ хийлгэнэ гээд хааяа орой 7.30 хүртэл сургууль дээр байлгах нь энүүхэнд. Сургуулийн ойролцоо нь ямар ч гэрэл байхгүй. Таг харанхуй. Багшид нь энэ талаар хэлэхэд шал тоохгүй хөлдүү царайлаад байдаг. Ер нь эндхийн багш нар гэж улаан хацарласан, жаахан маанагдуу ч юм шиг ерөөсөө хотжоогүй хөдөө царайлсан улсууд байдаг.
2011-12-12
Машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-12-12
Surguuli uuruu songoh tsag gej neg yum bdiin bilee teren deer IQ giin hicheel gej jiliin tulbur avdag surgalt yavuulaad aljiinaa. demberel geed neg yasan tolgoigiin business