“Боко Харам” 4 мянга гаруй охидыг хулгайлжээ
2014-05-15

Нигерийн нийслэл Абужа хотноо олон мянган эмэгтэй “Боко Харам” бүлэглэлд хулгайлагдсан 200 гаруй сурагч охидыг аврахыг шаардаж, суулт зарлаад буй. Тус улсын мөрдөх товчооны мэдээлсэнээр, хэт даврагч “Боко Харам” бүлэглэл таван жилийн хугацаанд 9-18 насны 4200 орчим охидыг хулгайлсан байна.

Мөрдөх товчооны дарга Назиру Абжут хулгайлагдсан сурагч охидыг аврахын тулд Засгийн газраа тэдний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэв. Тэрбээр “Энэ бол бидний ганц хүсэл. Олон улсын анхаарлыг татаад буй энэ хэргийг золиосуудыг ямар ч аргаар хамаагүй аварч, гэрт нь буцаах хэрэгтэй. Харин охидыг аварсаныхаа дараа “Боко Харам”-тай тулалдахад оройтохгүй шүү дээ” гэжээ.

Хэт даврагчид энэ долоо хоногийн эхээр Засгийн газартаа шаардлага хүргүүлж, сурагч охидыг шоронд хоригдож буй “Боко Харам”-ын дайчдаар солилцоо хийхийг хүссэн юм. Ерөнхийлөгч Гудлак Жонатан мөрдөх товчооны даргын санал хэтэрхий аюултай хэмээн үзжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин