Хотын даргын санаачилгаар Улаанбаатар төмөр замтай хамтран Толгойт-Амгалан чиглэлд нийтийн тээвэрт үйлчлэх РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж буй. Тэгвэл өнөөдөр 11.40 цагаас уг төмөр замын автобус хүлээн авах ёслолын арга хэмжээ Төмөр замын төв буудалд болно.
ы
“Railbus” нь 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаа удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг гаргасан юм. “Railbus” нь дээрх чиглэлд тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх аж.
ы
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
ы
П.Наран
Уншиж байна |