МУИС-ийн оюутнууд жагсана
2014-05-21

Өнөөдөр 09:00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны урд талд тус сургуулийн оюутнууд тайван жагсаал хийнэ.

:

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг эрхээ хамгаалахаар сургуульдаа шаардлага хүргүүлэх оюутны хөдөлгөөн байгуулан тэмцэж байгаа тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн.  Уг хөдөлгөөний оюутнууд МУИС-ийн захиргаанд алдаатай явагдаж байгаа бүтцийн өөрчлөлтөө засч, залруулан оюутнуудад хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг хүргүүлжээ. Уг шаардлагыг тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат хүлээн авч, энэ даваа гаригт хариу өгөх байсан боловч Непал улс руу явсан. Мөн А.Галтбаяр захирал БНСУ явсан нь оюутнуудын шаардлагыг үл тоож, асуудлыг сунжруулан цаг хожиж буй үйлдэл гэж оюутнууд үзэж байгаа аж.

:

Тиймээс оюутнууд МУИС-д үүссэн эмх замбараагүй, хууль бус байдлыг эсэргүүцсэн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, уг жагсаалыг зохион байгуулж буй гэдгээ мэдэгдсэн.

:

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин