“Шорон” хэлэлцүүлэг
2014-05-21

Манай улс хүний эрхийн тун ядмаг стандарттай юм. Талийгаач Д.Амарсайхан агсны гэнэтийн үхэл хүний эрхтэй холбогдох далд байсан олон асуудлыг босголоо. Хорих ангид хүн нас барсан тухай хэрэг явдал шалгагдаж хэн нэгэн буруутай эсэх нь тогтоогдох биз.  Оршилд хэлэхэд Д.Амарсайхан агсны хорих ангид нас барсан асуудлын тухайд “дээрээс” хэн нэг нь түүнийг эмчлүүлж болохгүй гэж хэлсэн тухай яриа байгаа. ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж “Дээрээс эмчилж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгсөн үү гэвэл үгүй. Миний зүгээс болон  ижил төрлийн байгууллагуудаас гээд хэн ч үүрэг өгөөгүй” гэж өчигдөр хүний эрхийн дэд хорооны хурал дээр хэлэхийг олон нийт сонслоо. Гэхдээ хорих ангийн эмч энэ үгийг хэлсэн гэдэг. Эмчийн арга барсан энэ учирлалыг нь хохирогчийн ар гэрийнхэн бичиж батаалгаажуулсан гэж хэвлэл сайтуудаар бичигдсэн.  Үүнийг л мухарласан тодорхой хариултыг хорих ангийн эмч олон нийтэд өгчихөд  явган яриа, хардлага сэрдлэгт цэг тавьсан хэрэг болно. Ингэхгүй бол олон нийтийн шударга ёсны итгэл улам бүр алдарч үүн дээр төрийн байгууллага, түүний жирийн албан хаагчдын нэр хүндийг унагасан, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь дарамт үзүүлсэн   хавтгайрсан дайралт бий болох нөхцөл болно.

5

Өчигдөр болсон хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр биелүүлэх албаныхан ямар хүнд орчин нөхцөлд хүнийг хорьж, үйл ажлаа явуулж байдаг нь  тодорч ирлээ. Хорих байгууллагын эмнэлгийн эмч нарын орон тоо хүрэлцээгүй байдаг бөгөөд одоогоор  зургаан эмчийн орон тоогоор дутуу ажиллаж байгаа юм байна. Харин эмнэлгийн барилгын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа тухай яригдлаа. Хана нь цууралттай ба гадагшаа цонхгүй байгалийн гэрэл, агаар авах ямар ч боломжгүй нөхцөлд “иргэд” хоригддог талаар хууль зүйн сайд Х.Тэмүүжин нууж хаалгүй хэллээ. Хуучин ганц худаг гэх урьдчилан хорих төвд бол бас ч гэж нар харж, агаар амьсгалаад байдаг байсан гэнэ. Шинэ хорих байрыг өөрийн нөөц хүчээр нэлээн хэмнэлттэй яаран барьсан тул ийн хүний эрүүл мэндийг хоног цагаар мэрж байдаг хэцүү нэрт болсон юм байна. Наад захын стандарт шаардлага хангаагүй орчинд хүнийг хорьж цагдана гэдэг хүний эрх, амьд явах баталгаа эхнээсээ алдагдсан гэсэн үг. Нөгөө талд гэмт хэргийг шалгах, сэжигтнийг цагдан хорих явцад хүний эрх, амь насны баталгаа хангагдахгүй байгаа суурь шалтгаан нь хууль эрх зүйн зөрчилтэй байдал гэж салбарын сайд нь хэллээ. Иргэнийг барьж хорихыг шүүгч шийддэг хэрнээ тавьж гаргахад прокурорын ам хардаг болчихсон сонин гажуудалтай болжээ.

5

Манайд аливаа хэрэг дутагдлыг хэлэлцэхдээ нүүрэн шугаманд халуун чулуу долоодог  хэдийгээ дуудаж зурагт хэвлэлийн өмнө балбаж өгөөд цаад буруутай эзэн, алдаатай тогтолцоог нь хамгаалаад үлдчихдэг ужиг гэм бий. Энэ удаа ч Д.Амарсайхан агсны нас барсан хэргийн үргэлжлэл дээр энэ байдал давтагдах аястай байна.

5

Хорих ангийн орчин нөхцөл муу байна гэдгийг шат шатны албан тушаалтнууд бүгд зөвшөөрч байх шиг. Гэтэл 2014 оны төсөв яригдах үеэр Хууль зүйн сайдыг сургууль цэцэрлэг  барих мөнгөөр шорон барих гэлээ гэж баахан баалсан. Ингээд олон нийтийн хурц шүүмжлэлийг энэ асуудалд татаж чадсаны эцэст  Х.Тэмүүжин сайд шоронд дуртай нэгэн болж бусад нь хүний төлөө, цэцэрлэг сургуулийн төлөөх зүтгэлтнүүд болж ПиАр хийсэн. Иргэн хүний амьдрал ахуйг хөгжлийн стандартад ойртуулахад чиглэсэн төсөв дээр кнопоо олохгүй төөрч будилдаг гишүүд одоо тойрч суугаад яагаад шаардлага хангаагүй байр нөхцөлд хүнийг хориод, цувдай өгөөд байдаг юм бэ  гэж асуулт тавьж сууна. Чухамдаа ийм байдалд цэг тавих өөрчлөлтийг  салбар яам түүний ганц сайд гардаад хийнэ гэвэл хүчин мөхөсдөж цөхөрч болохыг саяхны хэрэг явдлууд харуулсан.  Угтаа бол хорих ангид ч  бай хаана ч гэлээ хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг бүхлээр нь өөрчлөх чадамж болоод боломж нь шүүмжлэл өрнүүлэн суугаа хууль  санаачлагч, төсөв батлаач гишүүдэд байгаа л даа.

5

Хорих ангид хүний эрх зөрчигдөж байгаа тухайд тавигдсан асуудал бол манайд хүний эрхийн наад захын стандарт хангагдаагүй байгаа олон жишээний нэг л төдий юм.  Бид явсаар хөгжилд хүрсэн байна гэдэг нь  өндөр байшин, урт зам тавьснаар бус хүний эрхийн стандарт хангасан эрх зүйн орчин, хуулийн дархлааг бий болгосны дараа яригдах зүйл гэдгийг эрх баригчид , улстөрчид нэг мөр хүлээн зөвшөөрөх ёстой болов уу.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ххахаха:
гэхдээ л идсэн уусан гаруудыг өмгөөлж болохгүй тэднийг хашраа хэрэгтэй эсвэл хаяг адресыг нь мэдээл бид арга хэмжээгээ авяа.
2014-05-25
зочин:
хуулийн емне тэгш байх естой суулийн уед албан тушаалтангуудын хэрэг илэрч олон хун хоригдож байна зарим хумуус нь татварын менге тесевийн менгеер тансаглаад хэдхэн жил аваад гараад явж байгаа хумуус ч байна урьд нь томчууд хоригддоггуй бвйхад хорих байгууллага хуний эрх гэж яридаггуй байлаа одоо туйлширч байх шиг гудамжаар хелхех гэр оронгуй хоердогч эд туугч нар зочид буудлын биеэ унэлэгч нарыг цэгцлэх хэрэгтэй тэдгээр хумуусийг нийгэмшуулэх талд анхаарах хэрэгтэй
2014-05-23
5555:
manai uls gal golomt deeree shorongoo barichixsan oodlox bolvuu
2014-05-22
5555:
manai uls gal golomt deeree shorongoo barichixsan oodlox bolvuu
2014-05-22
№-₮:.:
шорон монгол
2014-05-22
uih-d:
nohtsoliig ni saijruulaachee. mongiig ni ogch *rdlagiin tuvshind avaachhchaad hunii erh yariachee
2014-05-22
zochin:
huuli hyanaltiinhan #deerees# gedeg modnii ugtei bolson bna lee
2014-05-21
зочин:
тэр эмчид "дээрээс эмчилж болохгүй" гэж нэр устай, албан тушаалтай хүн л хэлсэн юм бол, тэр хүний нь хэлчихэж болдоггүй юм уу, хий хоосон хүн чихэнд нь шивнээгүй л юм бол, эзэн байж л таараа биз дээ. ер нь шоронгийн газар тэр тусмаа эмч хүн ажиллана гэдэг хэцүү байх л даа, тэгэхээр ажиллах нөхцөл бололцоо, цалин, нэмэгдлийг нь боломжийн байвал ажиллах хүн олдоно биз. эцэст нь эмч буруутан болох вий дээ.
2014-05-21
зочин:
баярхүү минь ээ "агсан" хүн нас барна гэж юу гэсэн үг вэ? хэдэн удаа өөд болгох гээд байгаа амьтан бэ чи....
2014-05-21
шоронгийн барилгаас :
болоод хоригдол нас барлаа гэвэл арай дэндэнээ.хорих цагдах газар илүүдэнэ үү гэхээс дутахгүй ээ 2 саяд шүү дээ
2014-05-21
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa, 2 ix xurshiin terguunuud ailchlax bolson n unexeer saixan medee bna. mng n ediin zasag dald "ediin zasag"n nuutsuu shavxaj bgaa ene ued nen chuxal.umaa.gadaadiin shar tolgoitnuudiig oruulj irex xurungu oruulaltiin xuuliud n uls turiin populizmaas xamgaaalsan tudii buguud oron nutgiin "am tashsan"xar mass bolon irgenii xudulguunuudiig selmee erguulexed n neg ix saad bolsongui.eebeeg singapurt yavaxad ta ard tumnee zaxirch chadaxuu gej xurungu oruulagchid ain shirveetej asuusan gesen.mng gazar nutgiin 1% ezelj bgaa ashiglaltiin "a" litsenziin talbaig darxalj uguxgui bol mng ediin zasag ulam l xazagnasaar baix bolov uu!!! .altankhuyagaa "mahah" taachee malaa!!!.erdenebat duugaa bai!!!mng suld urshuu.
2014-05-21