Ханхүүг уучлал гуйхыг шаардав
Их Британий угсаа залгамжлах ханхүү Австрали улсад хийж буй айлчлалыхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийг Адольф Гитлертэй харьцуулж, Оросыг нацист Германтай зүйрлэсэн юм. Ханхүү Украины дотоод хямралыг Путин болон тэдний нөхөд санаачилсан хэмээн буруутгасан билээ. Тэгвэл Оросын Засгийн газраас ханхүүгийн болчимгүй мэдэгдлийг буруутгаж, Ерөнхийлөгч болон Оросын ард түмнээс уучлалт гуйхыг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
5
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Хүн төрөлхтөнд агуу ялалт авчирсан баатруудын эх өлгий Орос улсыг нацист Германтай харьцуулсанд харамсч байна. Ханхүү Чарльзийн энэхүү мэдэгдэл угсаа залгамжлагч хүний ёс зүйд харшилж байна” гэжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ